85 настай эмээгийн амьдралаас ухаарсан үнэн

2017-10-09 Нийгэм 0

Наян таван настай эмээгээс нэгэн сэтгүүлч асуужээ
Хэрэв та эргэн амьдрах бол яаж амьдармаар байна гэхэд настан хэлж гэнэ. Дахин нэг амьдрах боломж олдвол би сая өнгөрүүлснээсээ илүү тэнэгхэн байхыг хүсч байна. Олон юманд санаа зовж сүржин загнадгаа больж, аз сорьсон аялалд гарч, энд тэндхийн ууланд авирч, усанд шумбана. Шошоо багасгаж, илүү олон зайрмаг идмээр байна. Урьдаас илүү бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ л ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн элдэв дүрмээ цөөлөх болно. Та ойлгоорой. Би өдөр тутам эрүүл, хэвийн, ухаалаг амьдарч ирсэн хүмүүсийн нэг. Надад зөндөө хором байсан. Эргэж заяах юм бол тэр хормуудыг илүү гоёор амтлахсан. Өөр юу ч үгүй зөвхөн тэр л байгаа юм шигээр. Өдөр бүрээсээ түрүүлсэн өчнөөн олон жилийн дунд амьдрахын оронд тэр л агшиндаа байна. Би термометр, халуун сав, цув болон аврах шүхэргүйгээр хаашаа ч явдаггүй хүмүүсийн нэг байсан. Хэрэв дахиад боломж олдвол ганцхан асаагуур халааслаад аялна. Эргэж амьдрах юм бол би хавар эртээс намар орой хүртэл хөл нүцгэн явна. Илүү их бүжиглаж, илүү ихээр наргимаар байна. Хонин нүдэн цэцгийг ханатлаа түүмээр байна гэж хэлжээ. Тиймээ, хэт эрүүл байх хэрэггүй. Хэт эрүүл нь эмгэг рүү хөтөлдөг. Өөртөө бяцхан галзуурлыг тээ. Амьдралд чинь урам зориг, амт шимт бэлгэлэнэ.

Холбоотой мэдээ

50.000, 100.000-ын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэв

2021-10-22

Хэнтий аймагт эхнэр, хүүхдээ гэртэй нь шатаахыг завджээ

Эхнэр, хүүхдээ унтаж байх хойгуур санаатайгаар гал тавьж, амь насыг нь хохироохыг завдсан хэрэг Хэнт

2021-10-22

ХХААХҮЯ: 1 литр сүү тутамд 500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор малчид, фермерүүдээс нийлүүлж буй 1 литр

2021-10-22

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...