ЯПОН ЭМЭГТЭЙ САРД 159 ЦАГ ИЛҮҮ АЖИЛЛАСНААС БОЛЖ НАС БАРСАН НЬ ИЛ БОЛЖЭЭ

2017-10-09 Нийгэм 0

Ажлын хэт их ачааллаас болж нас барах үзэгдэл тасардаггүй Японд дахин нэг хэрэг ил болж, олны анхаарлыг татсан байна. Тус улсын үндэсний суваг болох NHK-ийн сэтгүүлч, 31 настай эмэгтэй ажлын хэт ачааллыг даалгүй нас барсан нь энэ долоо хоногт ил болсон юм.

NHK сувгийн Токио дахь төвд ажилладаг байсан Мива Садо сард нийтдээ 159 цаг илүү ажилласны эцэст 2013 оны долдугаар сард нас баржээ. Тухайн үед үхлийн шалтгааныг мэргэжилтнүүд ажлын хэт ачаалал гэж тогтоосон байна. Харин NHK телевиз гэр бүлийнхнийх нь хүсэлтээр гурван жил шалтгааныг нууцалж байгаад энэ долоо хоногт олон нийтэд зарласан юм.

Тухайн үед орон нутгийн сонгууль болж, ажил ихтэй байсны улмаас амралтгүй удаан ажилласан эмэгтэйн зүрх зогссон ажээ. Нас барах хүртлээ тэр 30 хоног тасралтгүй ажилласан байна.

Өнгөрсөн онд Японы сурталчилгааны Дэнцү компанийн залуу ажилтан мөн ажлын ачааллаа даалгүй нас барж, дараа нь тус улсын эрх баригчид ажил-амьдралын тэнцвэрт байдлыг хангахад анхаарч эхэлсэн юм.

Абэгийн засгийн газар ажилтнуудын сарын ажлын илүү цагийг 100 цагаас хэтрүүлэхгүй байх журам гаргаж, зөрчсөн компаниудад торгууль оноох санаачилга гаргажээ.

Гэсэн ч шүүмжлэгчид үүнийг хангалтгүй, эрсдэл байсаар байна гэж үзэж байгаа. 2016 оны гуравдугаар сарын байдлаар жилийн хугацаанд Японд 2,000 гаруй хүн ажлын ачааллаас болж амиа хорлосон бол ажлын ачаалал даалгүй хэдэн арван хүн зүрхний шигдээс, цус харвалт зэрэг шалтгаанаар нас барсан гэсэн тоог засгийн газраас гаргажээ.

Японы компаниудад ажиллагсад бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулшгүй олон цагаар ажилладаг. 2015 онд тэд дунджаар жилийн амралтынхаа 8.8 хоногийг амарсан нь авах ёстой амралтын хоногийн талд ч хүрэхгүй байжээ. Харьцуулбал Хонг Конгчууд жилийн амралтын хоногоо 100 хувь, Сингапурчууд 78 хувь гүйцээж эдэлдэг байна.

Холбоотой мэдээ

Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эхлэхэд 4 сар үлдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудл

2021-03-07

Эрүүдэн шүүгдсэн Т.Чимгээтэй ерөнхий сайд маргааш уулзана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэ

2021-03-07

Төрийн ордонд коронавирусын нэг тохиолдол батлагджээ

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тодруулбал, ордонд ажилладаг нэг хүний PCR шинжил

2021-03-07

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...