Цаг уурын дулаарлаас хамгийн их хожих дэлхийн улс орнуудыг Монгол тэргүүлжээ

2017-10-09 Нийгэм 0

Дэлхийн цаг уур дулаарч байгаа нь олон улс оронд гамшиг авчирна гэсэн төсөөлөл бий.

Харин ОУВС-ын гаргасан шинэ судалгаанд дэлхийн цаг уур Цельсийн 1 хэмээр дулаарахад эдийн засаг нь сайжрах 22 улс байгаагийн 13 нь онцгой өсөлт үзнэ гэж тооцоолжээ.

Эдгээр 13 орны хамгийн эхэнд Монгол улсыг нэрлэсэн байна. Тодруулбал дэлхийн бөмбөрцгийн агаарын хэм Цельсийн 1 градусаар нэмэгдэхэд Монгол улсын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний гарц 1.4 орчим хувиар өсөх гэнэ.

Монголын араас ОХУ дараагийн хамгийн өндөр эдийн засгийн үр шим хүртэх орноор нэрлэгджээ.

Дэлхий нийтээр нь харвал бөмбөрцгийн хойд хагасын хүйтэн цаг ууртай орнууд дулаарлын үр шимийг хүртэхээр байгаа бол өмнө зүгийн орнууд, үүнд Африк, Ойрх Дорнод, Энэтхэгийн хойг, Зүүн Өмнөд Ази, Австрали, Төв ба Өмнөд Америкийн орнуудад сөргөөр нөлөөлөхөөр байна.

Судалгааны тайланд мөн цаг уурын өөрчлөлт хэдийгээр зарим орнуудад эерэг нөлөө үзүүлэх ч тэдгээр улсууд дотор салбар тус бүрт харилцан адилгүй нөлөөлж, эдийн засгийн хувьд ялагч, ялагдагч аль алиныг бий болгоно гэжээ.

Тухайлбал хамгийн өндөр ашиг хүртэнэ гэж тооцоолж байгаа Монгол улсын мал аж ахуйд байгалийн гамшигийн сөрөг нөлөө нэмэгдэнэ гэж үзсэн байна.

Харин өвлийн улирлаас болоод үйл ажиллагаа нь зогсдог, удааширдаг эдийн засгийн салбаруудад сайн нөлөө үзүүлэх гэнэ.

Эх сурвалж: Russia Insider

Холбоотой мэдээ

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

“Цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ”

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ танилцуулсны дараа Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдийн

2021-02-26

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд коронавирусын 30 шинэ тохиолдол гарч, хавьтлын хүрээ тэлж байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...