“Багшдаа тусалья” эцэг эхчүүдийн холбоо багш нарыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2017-10-11 Ярилцлага 0

 

 

“Багшдаа тусалья” эцэг эхчүүдийн холбооноос багш нар цалингаа нэмүүлэхээр Засгийн газар болон ОУВС-д шаардлага хүргүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийн, мэдээлэл хийлээ. Тус холбооны үйл ажиллагааны зорилго нь багш нарын эрх ашгийг хамгаалах болон хүүхэд, гэр бүл сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн зорилготой юм байна. “Багшдаа тусалья” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн: Бид багш нарын дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өнөөдөр энд хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр багш нарын нийгмийн асуудал тартагтаа тулчихаад байна. Багш нар Монгол улсын ирээдүйг тодорхойлох гол хүчин зүйл учраас эцэг эхчүүд бид бүхэн тэднийг дэмжиж ажиллах шаардлага зүй ёсоор гарч ирээд байна. Хэрвээ төр засгаас боловсролын системийг сайжруулж сайн сайхан болговол маш их эерэг үр дүн гарна. Харамсалтай нь төрөөс боловсролын салбарт ямар ч анхаарал хандуулахгүй байна. Үнэнийг хэлэхэд боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын цалин хамгийн доод хэмжээнд байна. Хоёр жил ажилласан багш 384 мянга, 31 жил ажилласан багш 581 мянган төгрөгийн цалин авч байна. Гэтэл төр засагт багш нарын цалинг нэмэх олон боломж байна. Энэ талаар бид тодорхой судалгаа хийсэн. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байгааг бид сайн мэдэж байгаа. Статистикийн судалгаанаас үзэхэд Монгол улсад үр ашиггүй,тэвчиж болох хөрөнгө оруулалтын зардлууд их байна. Тодруулж хэлэхэд энэ 2017 оны төсвийн задаргаанаас үзэхэд өмнөх Засгийн газар УИХ-ын нэг удаагийн шийдвэрээр гаргадаг 900 тэрбум төгрөгийг зарцуулсан байсан. Үүний 30 хувийг л багш нарын цалинд зарцуулахад 30-40 хувь нэмэх боломжтой байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын зардлаа хасаад багш нарын цалинг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Бид ингэж нэмж болох юм байна гэсэн гаргалгааг хэлээд байхад төр засаг огт дуугарахгүй байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг хүлээж авахгүй бол багш нар энэ сарын 23-наас хугацаагүй ажил хаялт хаялт зарлах болно. Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга Ж.Батзоригт энэ талаар хэлсэн боловч төдийлөн олигтой арга хэмжээ авахгүй байна. Учир нь уг үйлдвэрчний эвлэлийг намын харьяалалтай хүн удирдаж байгаагаас ямар нэгэн тодорхой арга хэмжээ авахгүй байна гэж үзэж байгаа. 2014 оноос хойш багш нарын цалин огт нэмэгдээгүй. Уул нь төсвийн тодотголоор багш нарын цалинд гаргаж өгч болох 300 тэрбум төгрөг байгаа юм. Өчигдөр багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ОУВС-ийн суурин төлөөлөгчийн газарт багш нарын цалинг 50 хувь нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан. Мөн Монгол улсын төр засгийн дотоод асуудлыг яагаад ОУВС мэдэж байх ёстой юм бэ гэсэн асуудлыг бид тавьж байгаа. Эрх баригч МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар авсан амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Эдгээр шаардлагуудыг манай “Багшдаа тусалья” эцэг эхчүүдийн холбоо дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна гэлээ.

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...