Бэр гуйхаар очоод амиа алдсан хэрэг гарчээ

2017-10-12 Нийгэм 0

Бэр гуйхаар худындаа очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байжээ.Юу болсоныг тодруулбал бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи шахаж уулгасан гэх бөгөөд үүний улмаас талийгаач архинд хордож зүрх нь зогссон бололтой. Талийгаачийн хувьд хүргэний талын авга ах нь юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Энэ хэрэгт тухайн үед архи сөгнөсөн гэх гурван хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...