Вампирын асуудлаас үүдэлтэйгээр НҮБ ажилтнуудаа Малавийн өмнөд хэсгээс татжээ

2017-10-12 Нийгэм 0

Цус сорогчтой холбоотой хүчирхийлэл газар авсан тул Африкийн Малави улсын өмнөд хоёр мужаас тусламжийн ажилтнуудаа эргүүлэн татаж байгаагаа НҮБ зарлажээ.

Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгд тооцогддог Малавийн орон нутагт мухар сүсэг хүчтэй нөлөөтэй. Иргэдийнх нь амьдралын түвшин асар муу тул олон улсын тусламжийн байгууллагууд энд олноор үйл ажиллагаа явуулдаг юм.

Өнгөрсөн сарын дундаас Малавийн өмнөд хэсэгт цус сорогчид гарч ирсэн тухай цуурхал дэгдэж, иргэд цус сорогчдын эрэлд гарч, таван хүнийг ийм араатан гэж үзээд хуулиас гадуур амийг нь хөнөөжээ.

Одоо болтол иргэд цус сорогчдыг ангуучилж байгаа тул НҮБ ажилтнуудаа хэсэг хугацаанд татахаас өөр аргагүй болсон байна. Байдлыг анхааралтай ажиглаж байгаа ба асуудал намжвал буцааж илгээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Өмнө нь 2002 онд мөн цус сорогч амилсан тухай цуурхал Малавид тарж, цуст аллага гарч байсан юм. Энэ удаагийн цуурхал хөрш Мозамбик улсаас гаралтай гэгдэж байгаа ч нарийн учир шалтгаан нь тогтоогдоогүй байна. Малавийн ерөнхийлөгч Петер Мутарика үүссэн нөхцөл байдалд “санаа зовж, бас гашуудаж” байгаагаа илэрхийлж, засгийн газартайгаа хамтран хүчирхийллийг зогсоох бүх арга хэмжээг авч байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд зориулж хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан

2021-03-09

Орон нутгийн хөгжлийн сангаас хороо, дүүргийн тохижилт, үйлчилгээг сайжруулах зорилгоор 31.3 тэрбум төгрөг хуваарилсан байна

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулга Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд SmartUB аппли

2021-03-09

Энэ долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН хуваарь

Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн энэ д

2021-03-09

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...