Афганистанд барьцаалагдаж байсан Канадын иргэн нялх охиноо алдаж, эхнэрээ хүчиндүүлснээ мэдэгджээ

2017-10-17 Нийгэм 0

 

Өнгөрсөн долоо хоногийн дундуур Афганистанд таван жил барьцаалагдсан Канад-Америкийн гэр бүлийг Пакистаны тусгай албаныхан АНУ-ын тагнуулын мэдээллийн дагуу чөлөөлсөн юм.

Америкийн иргэн Кэйтлэн Коулмэн, түүний нөхөр Канадын иргэн Жошуа Бойл нар 2012 онд Афганистанд аялж яваад Талибануудын холбоотон Хаккани зэвсэгт бүлгийнхний гарт орсон байна.

Өнгөрсөн Баасан гарагт тэд гурван хүүхдийн хамт Канадад ирсэн юм. Онгоцноос буумагц Бойл сэтгүүлчдэд хандан товч мэдэгдэл хийхдээ барьцаанд байх хугацаанд төрүүлсэн нялх охиноо алдаж, эхнэрээ хүчиндүүлсэн болохыг мэдээлжээ.

Тэрээр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Хаккани бүлгийнхнийг дээрх хэргийн төлөө шүүхийг Афганистаны эрх баригчдаас шаардаж байгаагаа хэлсэн байна. Бойлийг мэдэгдэл хийх үед эхнэр нь хамт байгаагүй гэнэ.

АНУ өөрийнх нь газар нутагт ажиллагаа явуулж байгаа Хаккани бүлгийн эсрэг тэмцэхийг Пакистанаас үргэлж шаардаж ирсэн ба өөрсдөө ч тус бүлгийн эсрэг хэд хэдэн удаа дроны халдлага зохион байгуулж байв. Тэднийг барьцааны гэр бүлийг Афганистанаас Пакистан руу хил давуулан шилжүүлж байхад нь тагнуулын мэдээлэл авсан Пакистаны тусгай алба суллах ажиллагаа зохион байгуулсан юм.

Пүрэв гарагт ажиллагаа амжилттай болсны дараа Дональд Трамп хамтран ажилласан Пакистаны эрх баригчдыг магтан сайшааж, цаашид ийм маягаар террористуудын эсрэг хамтран тэмцэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэж байлаа. Хаккани бүлгийнхэн өөрийн үүсгэн байгуулагчийн хүү Анас Хакканигаар барьцааны гэр бүлийг солих хүсэлт тавьж байжээ.

Одоогоор Афганистан, Пакистанд Америкийн хэд хэдэн иргэн барьцаанд байгааг Вашингтоны албаныхан баталж байна. Тэдний дотор 2016 оны наймдугаар сард барьцаалагдсан Кабул дахь Афганистаны Америк Их сургуулийн багш, 60 настай Кэвин Кинг, 2014 оны дундуур сураггүй болсон 70 гаруй настай зохиолч Пол Овербай зэрэг хүмүүс байгаа ажээ.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: “Багш, нийтийн тээврийн жолооч, худалдаа үйлчилгээний салбарынхныг энэ сард вакцинд хамруулна”

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танил

2021-03-05

Шадар сайд С.Амарсайхан эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхгүй байхыг уриаллаа

НҮБ-ын зүгээс “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх т

2021-03-05

Хувийн хэвшлийнхэн вакцинаар бизнес хийхгүй

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх хуваарийг танил

2021-03-05

Санал асуулга

Хичээл сургууль 4 сарын 1-ээс танхимаар орох нь зөв үү?

Үр дүн

Loading ... Loading ...