ЗӨВ ХӨЛ ДЭЭРЭЭ ГИШГЭЭД БОСООРОЙ

2017-10-18 Нийгэм 0

 

Өнөө өглөө ямар хөл дээрээ босов доо? Өдрийг гэгээлэг сайхан болгохын тулд зөв хөл дээрээ гишгэж босоод л бүх ажил бүтэмжтэй байдаг бол хэчнээн сайхан. Гэхдээ ямар үед зөв хөл дээрээ гишгэж зоригтойгоор өндийх ёстой гээч..

Үнсье хонгоруудаа!

Шинэхэн орсон ажилдаа нэг л дасч өгөхгүй байна уу? бүр ажлын чинь бүсгүйчүүд шивэр авир хийж, өмсөж зүүснийг чинь гоочилж эхэлсэн үү? Цайны цагаар чамаас гарах уу гэж асуулгүй ганцааранг чинь орхиод явчихав уу? энэ үед нийтэч биш, дасаж өгөхгүй байгаа даа өөрийгөө буруутгаж гуниглаж суугаа юм биш биз. За боль доо найз минь. Тэдний хойноос Үнсье хонгоруудаа гэж хэлээд зөв хөл дээрээ гишгээд бос зүгээр л бүх зүйл түр зуурынх гэж бодоод нүүрэндээ инээмсэглэл тодруулан юу чаддагаа үзүүлээд өг.
Гуниглахад дэндүү залуу байна.

Азгүй өдрүүд хүн болгонд л байдаг юм. Хэрхэн яаж давж гарах нь л чухал. Жилийн өмнө найзтайгаа нэгнээсээ хуулж байгаад шалгалтнаасаа хөөгдчихсөн юм. Би сэтгэлээр унаж, найз руугаа уурлаж, дэлхий хөмөрчихсөн юм шиг л юм боллоо. Бүр багшаасаа оруулахыг гуйж уйлсан гээч. Харин найз маань за юунд нь уурладаг юм бэ? Зүгээрээ чи бид хоёрт гуниглах зохихгүй шүү найз минь гэж хэлээд инээж билээ. Тэр шалгалтанд хөөгдөж гарахаасаа өмнө хийсэн тестүүд маань зөв байсан ураас авах ёстой оноогоо авсан байсаан. Зүгээр л зарим зүйлд хэтэрхий их ач холбогдол өгөх хэрэггүй. Гүнзгий амьсгаа аваад тайван бай. Гуниглахад чи хэтэрхий залуу байна.

Өөрийгөө ойлгочихвол бусад нь асуудалгүй

Асуудлыг давж гарах үнэхээр хэцүү байвал чи өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг ойлгож мэдээгүй байна л гэсэн үг. Өөрийнхөө дотор ямар хүч, давуу тал оршиж буйг ойлгож аливаа асуудалд тайвнаар, ухамсартайгаар хандах нь чухал.

Холбоотой мэдээ

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

“Цаашид харилцах данс болон хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байх зохицуулалт үргэлжилнэ”

Монголбанкнаас сар тутмын ээлжит мэдээллээ танилцуулсны дараа Монголбанкны удирдлагууд сэтгүүлчдийн

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...