Хохирогч болсон 0-15 насны хүүхдээс мөнгө авдаг гурван сайдын тушаалыг цуцална

2017-10-18 Нийгэм 0

 

Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охиныг Шүүх шинжилгээний хүрээлэнгийхэн шинжилгээнд хамруулахын тулд 10 мянган төгрөгийн төлбөр нэхсэн, төлбөрийн чадваргүй бол шинжилгээ хийх боломжгүй” хэмээсэн гэх мэдээлэл өдгөө олон нийтийн анхаарлыг татаж байгаа.

Тэгвэл сайд нарыг томилох өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “0-15 насны хүүхдээс төлбөр авч шүүх шинжилгээний дүгнэлт хийдэг явдлыг хэрхэн зохицуулах вэ гэх асуултыг Ерөнхий сайдаас асуув. Түүний асуултад У.Хүрэлсүх “ШШҮХ 0-15 настай хүүхдийн гэмтлийн зэргийн тогтоохдоо гурван сайдын тушаалаар төлбөр авдаг журамтай байдаг юм билээ. Энэ тушаалыг ЗГ-ын анхны хуралдаанаар цуцална. Бид үр хүүхдүүдээсээ мөнгө татах ёсгүй. Хохирогч болсон 0-15 насны хүүхдийг шүүх шинжилгээнд хамруулахдаа төлбөр авдаггүй болгох шийдвэр гаргана” гэлээ.

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...