145 кг жинтэй америк эмэгтэй хүн дарж алжээ

2017-10-19 Нийтлэл 0

 

АНУ-ын Флорида мужийн Пенсакола хотод 145 кг жинтэй бүдүүн эмэгтэй хамаатныхаа охин дээр суусны улмаас 9 настай охин нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар өнөөдөр Вашингтон пост сонинд мэдээлсэн байна. Том биетэй уг эмэгтэйн дүү Грейс Смит өөрийн бага охиныг хүмүүжүүлж чадахгүй байсан учир төрсөн эгч 145 кг жинтэй 64 настай Вероника Поузигаас охиноо сургаж өгөхийг хүсчээ. Эхэндээ бүдүүн эмэгтэй бяцхан охиныг төмөр шугам болон саваагаар цохихыг оролдсон боловч охин зугтаагаад байсан бөгөөд үүний дараа уг эмэгтэй охиныг буйдан барьж аваад түүний биен дээр нь суусан байна.

Бяцхан охин эхэндээ түүнээс өөр дээр нь суухаа болихыг хүссэн боловч бүдүүн эмэгтэй түүний үгийг сонсолгүй суусаар л байжээ. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа бүдүүн эмэгтэй охины биен дээрээс босоход тэрээр амьсгалахаа больсон байсан аж. Эмч нар охины үхлийн шалтгааныг хүчилтөрөгчийн дутагдлаас үүссэн гэж тогтоосон байна. Гэхдээ бүдүүн эмэгтэй охины биен дээр хэр удаан суусан нь тодорхойгүй байгаа ажээ. Одоогийн байдлаар амиа алдсан охины ээж болон бүдүүн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

Э.Ананд хүү өнөөдөр эмнэлэгтээ хэвтлээ

БНСУ-д эмчлүүлэхээр явсан Э.Ананд хүү тус улсад тусгаарлалтын 14 хоногоо дүүргээд, өнөөдөр /2021.05.

2021-05-28

Амьдрал дундах хийсвэрлэл AR гэж юу вэ?

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн сан

2021-05-14

Хэрхэн НЭГ вирусийг ХОЁР янзаар шийдэв?

Коронавирус дэлхийд дэгдсэнээс хойш улс орон бүр өөр, өөрийн зарчмаар ард иргэдээ хамгаалах гэж орол

2021-05-14

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль