“Алтан залаат азарган тахиа” жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо

2017-10-19 Нийгэм 0

 

Эцэг эх болсон хүн бүрийн хайр бяцхан үрдээ л шингээстэй байдаг. Өхөөрдөм бяцхан үр чинь эрүүл өсч торинон, өдөржин шулганаж гүйж ядартлаа тоглохыг харах тусам хайр хүрдэг. Тэдний баярлах гомдохыг, ер нь гаргаж байгаа үйлдэл бүрийг нь хараад хайрлахгүй гэр бүл гэж үгүй. Алгын чинээхэн газарт байрладаг өвгөн театртаа тэд аав ээжтэйгээ жүжгээ үзэхээр амралтын өдрүүдэд ирдэг. Үзэгч хүүхдүүдийн жүжгээ үзээд гаргаж байгаа үйлдэл бүрийг нь харсан хэн ч бай хачин их таашаал авч инээд хөөр болон гэр бүлээрээ жаргалтай сайхан харагддаг.

Ээж нь хүүтэйгээ, аав нь охинтойгоо, өвөө эмээ нь ач зээтэйгээ хамтдаа инээж хамтдаа уйлж, эсрэг дүрийн баатрыг хөөж тууж орилон, эерэг дүрийн баатруудыг өрөвдөж, магтаж бас дууриаж хүсэл мөрөөдөлд хүргэдэг газар бол Монгол Улсын Хүүхэлдэйн театр юм. 69 жилийг үдэж байгаа тус театр нь ирэх онд 70 насныхаа ойтой золгоно. 70 насыг зооглосон буурал өвгөн театр нь монголынхоо хүүхэд багачууддаа олон олон үлгэр туульс, өөрийн орны болон гадаадын шилдэг уран бүтээлүүдээр бэлэг барихаар бэлтгэж байна.

Тус театрын уран бүтээлчид 10-р сарын 21-ны 12 цагт А.Н.Толстойн “Алтан залаат азарган тахиа” жүжгээ үзэгчдийн хүсэлтээр нэг удаа тоглоод, сурагчдын 1-р улирлын амралтаар буюу 11-р сарын 3-аас 11-р сарын 9-ийг дуустал В.Гауфын “Том хамарт одой” жүжгээ толиулна.

Тус театрын уран бүтээлийг өөрийн орны хүүхэд багачууд шимтэн үзэхээс гадна 2 хөрш орны хүүхэд багачуудад ихэд таалагдсан тул 11-р сарын 18,19нд ӨМӨЗО-ны Хөх хотод уригдан тоглох юм байна. Тэд ирээд 11-р сарын 24-өөс 11-р сарын 30 хүртэл “Жигүүрхэндээ хүчтэй” ардын эгэлгүй концертоо, 12-р сарын 25-аас 12-р сарын 31-ийг дуустал “Шинэ жилийн баяр”-ын тоглолтуудаа толилуулна. Хэрэв та хүүхдүүдээ дагуулан Хүүхэлдэйн театрын тоглолтыг сонирхохыг хүсвэл Улсын хүүхэлдэйн театр пейж хуудаснаа нэгдэн тоглолтын хуваарь болон бусад мэдээллийг аваарай. Аав ээж болсон хүн бүхний нэгдэх пейж хаяг page: Улсын хүүхэлдэйн театр.

Эцэг эхчүүдээ хүүхэд багачууддаа багаас нь театраар үйлчлүүлж соёлтой, боловсон, зөв төлөвшилтэй иргэн болгох хандлагад сургацгаая.

Холбоотой мэдээ

“Оюу толгой” компани ₮230 тэрбумыг Төрийн санд шилжүүлжээ

"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Эн

2021-02-27

“Сүүлийн хоногт илэрсэн 35 тохиолдлын хоёр нь Истанбулын онгоцоор ирсэн хүмүүс байв”

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: "Сүүлий

2021-02-27

ОХУ-д бүтээсэн Спутник-V вакциныг авчрах хугацаа маргааш болжээ

ОХУ-ын Спутник-V вакцин маргааш ирэхээр болсон байна. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг

2021-02-26

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...