“Хараал” гэж юу вэ?

2017-10-19 Нийгэм 0

 

“Хараал” гэхээр хүмүүс хэрэлдэж муудахдаа хэлдэг муухай үгс гэж ойлгодог. Харин шашин, далдын хүчний үүднээс авч үзвэл тодорхой сөрөг үйл ажиллагааны үр дүнд бий болдог сөрөг программ юм. Аливаа хууль зөвхөн эрүүгийн хүрээнд төдийгүй, хүмүүсийг хүрээлэн байгаа агаар, орчин тойронд ч оршин байдгийг хараал биежин биелэх үзэгдэл баталдаг. Ихэнх хүмүүс гай зовлонтой тулгараад ирмэгц л энэ байдлыг ойлгож эхэлдэг байна.

Хараагдсан хүний хийсэн нүглийн хэмжээнээс хараалын хүч шалтгаалдаг гэнэ. Мөн тухайн хүний карма (үйлийн үр) ихээхэн нөлөөтэй. Хэрвээ хүн муугийн хажуугаар бас сайн үйл хийсэн бол хараал огт нөлөөлөхгүй байх буюу нөлөөлсөн ч хор уршиг нь бага байх жишээтэй. Эсрэг тохиолдолд бага зэргийн хараал ч маш их гай гамшиг авчирч мэднэ.

Зарим хараал хэдэн арав, бүр хэдэн зуун жилийг дамжин үргэлжлэх хүчтэй байдаг. Чухам иймээс л хүмүүс хараалын бодит хүчийг анзаарч чаддаггүй аж. Ялангуяа уур уцаар, мэдрэмжээр биш, сэтгэл зүрхний угаас хийсэн хараал гойд хүчтэй байдаг гэнэ.

Яг үнэндээ хүмүүс өөрсдөө ч мэдэлгүйгээр орчин тойрондоо үргэлж хараал цацаж байдаг аж. Эдгээрийн хүч нь хараал хэлсэн шалтгаан, бусдад хор хүргэх чин хүсэл байгаа үгүйгээс хамаардаг. Хэрвээ хүнийг огт шалтгаангүйгээр хараасан бол эргээд өөрийн толгой дээр буух аюултай гэнэ.

Хараал зайлуулах явцад хараасан шалтгаан маш чухал байдгийн учир энэ. Эрдэм номтой лам хуврагууд элдэв шидтэн, бөө, далдыг харагчдад таагүй ханддагийн учир ч үүнд бий. Муу зүйл хийсэн хүн үйлийн үрээ эдэлж байтал нэгэн гоц мэргэн гарч ирээд үлээж нулимаад бүгдийг зохицуулчихна гэж огт боломжгүй зүйл…

Хүмүүсийн төсөөллийг давж гарсан хачирхалтай хараал түүхэнд олон гарчээ. Эдгээр нь жирийн тохиолдол байв уу, эсвэл үнэхээр биелсэн хараал байсан уу гэдгийг хэн ч мэдэх аргагүй. ( Дэлхийн хамгийн алдартай 10 хараал )

Хамгийн гол нь хүн ийм байдлаас зайлсхийж чадна. Нэн тэргүүнд өөрөө төгс бус “амьтан” гэдгээ санаж, омог бардам зангаа дарж, өөрийгөө ч, өрөөлийг ч уучлан өршөөж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, адилхан л хүмүүн заяаг олж төрснөөс хойш зовохдоо зовж, жаргахдаа жаргаж, хайрлаж, уучилж, хорон муу санаанаас ангид амьдарч сурах нь чухал.

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...