Саран дээр сансрын нисэгчид байрлах боломжтой агуй олджээ

2017-10-19 Нийгэм 0

 

Японы сансар судлаачид сарны гадарга дээр 50 орчим километр үргэлжилсэн томоохон агуй олсноо мэдээлжээ.

Ирээдүйд түүнийг сансрын нисэгчдийн хоргодох байр болгох боломжтой гэж тэд үзсэн байна. Агуйд суурьшсанаар сансрын хортой туяануудаас хамгаалагдах юм. Дэлхий шиг агаар мандалгүй учраас сансрын хортой туяанууд ямар ч саадгүй сарны гадарга дээр хүрч байдаг.

Мөн астероид, солир зэрэг биетүүд саадгүйгээр гадарга дээр унаж байдаг нь сансрын нисэгчдэд аюул учруулахаар байгаа юм.

Үүнээс гадна агуй дотор температур харьцангуй тогтвортой байх тул суурин байхад тохиромжтой гэж үзжээ.

Одоогоор дэлхийн хэд хэдэн улсууд саран дээр суурин байгуулахаар төлөвлөөд байгаа. Цаашдаа бусад гарагууд руу нисэхэд сар нь дамжих бааз болно гэж үздэг.

Япон улсын хувьд 2030 онд сансрын нисэгчээ саранд хүргэх зорилт тавьжээ. Тэд NASA-тай хамтран Ангарагт илгээх багийн дамжин өнгөрөх баазыг саран дээр байгуулахаар ярьж байгаа.

Саяхан АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс “Бид Америкийн сансрын нисэгчдийг Саранд дахин газардуулна. Энэ удаа мөрөө гаргаж, далбаагаа хатгахгүй, харин Ангарагт хүрэхэд ашиглах баазыг байгуулах юм” гэж хэлсэн байна.

Илэрсэн агуй нь 3.5 тэрбум жилийн өмнө сарны гадаргуу дээр урсаж байсан лаавны мөр судал гэж судлаачид дүгнэжээ. Сарны Мариус толгод гэгддэг сөнөсөн галт уулсын бөөгнөрлийн орчим байрлаж байгаа юм.

Эхэндээ Япончууд сарны гадарга дээр 50 метр өргөнтэй нүх олсон байна. Харин радио долгионоор тандан судалсны дараа энэ нь цааш үргэлжилсэн том агуй болохыг тогтоожээ. Мөн агуйн гүнд мөс байж болзошгүй гэж тэд үзсэн байна.

Агуйг нээсэн Кагуя хиймэл дагуул 2009 онд сарны гадарга дээр унаж сүйрсэн ч түүний илгээсэн мэдээлэл дээр үргэлжлүүлэн ажилласаар ийм үр дүнд хүрсэн гэнэ.

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ

Давж заалдах шатны шүүхээс Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхий

2021-02-25

Хоёр хоногийн хугацаанд 3,112 хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ

Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл

2021-02-25

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 46 тохиолдол батлагдлаа /02.25/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...