Нара: Эх Нялхаст хойд эцэгтээ хүчиндүүлсэн бяцхан охинтой таарч байсан

2017-10-19 Нийгэм 0

 

Сүүлийн үед гарсан 13 болон таван настай охины хэргүүд нийгмийг цочирдуулаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор дуучин Нара өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Тэрбээр “Далд байсан бузар ил болох цагаар… Ажлын шугамаар хэд хоног урагшаа яваад ирлээ… Гэтэл бусдын гарт хорлогдож нас барсан 13 настай бяцxан охины үхлийн шалтгаан архи хэтрүүлснээс болсон болж 5 настай бяцхан охин хойд эцэгтээ хүчирхийлүүлж гэнэ. Хүчирхийлүүлсэн бяцхан охины шинжилгээний төлбөрийг төлж хөлдүү иргэдээ байнга доромжилдог бас нас барагсдыг гутаан доромжилдог Шүүх эмнэлгийнхний булайг илчилж, хохирогчийн талаар нийгэмд мэдээлсэн залууд баярлалаа. Хүн болгон чам шиг иргэний ухамсраа дээшлүүлж нийгмийн буглаа болсон асуудалтай тэмцэх ёстой юм…

2012 онд Эх Нялхасд хойд эцэгтээ хүчиндүүлсэн бяцхан охинтой таарч байсан би. Эмч нь ч, хөндлөнгөөс харсан хэн ч нулимс урсгамаар аймаар үзэгдэл. Хуулийн байгууллага хэдийгээр сайн ажиллаж тухайн эх охин хоёрын эмчилгээ болон, аюулгүй байдлыг хангадаг ч хүүхдийн сэтгэл зүй дэх хар толбыг хэн ч яаж ч арилгаж чадахгүй….

Тухайн үедээ их л шуугиан болсон боловч хүмүүс мартдаг. Дахиад гэмт хэрэг гардаг дахиад шуугидаг, дараа нь мартдаг…

Тиймээс энэ асуудлын эсрэг бид байнга тэмцэх хэрэгтэй… Яаж гэж гэж үү? Ядаж бусдын хэрэгт, хүүхдийн эрхийн асуудалд хэн ч санаа тавьдаг байх хэрэгтэй биздээ. Танай хөршийн бяцхан охин, ганц бие эмэгтэйчүүд, өсвөр насныханд хэн нэг эр хэт ойртоод байгаа юм биш биз. Айлын амьдралд хошуу дүрэхгүй ч айлын хүүхдүүдэд байнга санаа тавьж байгаарай. Сэжигтэй санагдсан аливаа үйлдлийг хороо болон цагдаад мэдэгдэх хэрэгтэй…

Адгийн зарга 10 хоносон ч хүүхдийн төлөө цаг заваа гаргах хэрэгтэй. Энэ талаар хохирсон эмэгтэйчүүдийн зовлонгийн талаар хамгийн сайн өгүүлдэг ҮТРЭЭНИЙ ХҮҮРНЭЛ гэж жүжиг байдаг. Гэтэл им асуудлын эсрэг дуу хоолой болж жүжигт оролцсон намайг НАРАГИЙН ҮТРЭЭ ИХ ЮМ ӨГҮҮЛНЭ гэхчлэн над руу мөн ч их дайрсан даа. Боддоо хохирогчийн тухай жүжигт тоглоход доог тохуу хийж байхад жинхэнэ хохирогч ямар тамд амьдрах бол. Хохирогчийг буруутгадаг нийгэм байдаг болохоор хохирогч хохирсоор дуусдаг… 2016 онд 230 гаруй хүүхэд хүчирхийлэлд өртcөн байна. Гэтэл энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо… Гэтэл бүртгэлийн цаана хэдэн нүд нулимстай, хэдэн хүүхдүүдийн дотуур хувцас цустай байгаа бол…

Бачуурч байна. Боож үхлээ… Хүүхдэд ээлгүй новшийн орон… Хүүхдээ хамгаалж чаддаггүй арчаагүй ард түмэн…

БИДНИЙ БАЙГАА ЦАРАЙ НЬ Л ЭНЭ…

Жич: фото зураг бол Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд ТББ-н охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг Дэлхий нийтийн хөдөлгөөн болох “V” аяны хүрээнд болсон зохиолч Ив Энслерийн Үтрээний Хүүрнэл жүжгийн 2013 онд тоглож байх үеийн зураг юм” хэмээжээ.

Өнөөдөр түүний 35 насны төрсөн өдөр тохиож байгаа юм.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Холбоотой мэдээ

Өнгөрсөн хоногт 815 шинэ тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцуу

2021-05-08

Тавдугаар сарын 9-нд монгол цэргүүд Улаан-Үдэд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна. Түүхт ойг тохиолдуулан Монгол

2021-05-08

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль