Пабло Нерудаг хорт хавдраар нас бараагүй, хорлогдсоныг тогтоожээ

2017-10-21 Нийгэм 0

 

Нобелийн шагналт, Чилийн яруу найрагч Пабло Нерудаг 1973 онд түрүү булчирхайн хорт хавдраар нас барсан гэж үздэг байв. Чилид генерал Августо Пиночет цэргийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авснаас хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа нэрт яруу найрагч таалал төгссөн юм.

Гэвч түүний жолооч асан Мануэл Араяа яруу найрагчийг тус улсын тагнуулынханд хорлогдсон гэж үздэг, энэ тухайгаа байнга ярьдаг байжээ.

Ингээд олон жилийн дараа найрагчийн цогцост дахин шинжилгээ хийх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

Олон улсын 16 эксперт оролцсон шинжээчид Пабло Нерудаг хордуулж үхүүлсэн болохыг сая тогтоожээ. Хэвлэлийн хурал дээр судлаачдын нэг доктор Аурелио Луна яруу найрагчийн албан ёсны үхлийн шалтгаан бодит байдалтай тохирохгүй байгаад мэргэжилтнүүд “100 хувь” итгэлтэй байгааг зарласан байна.

Пабло Неруда хэдийгээр хорт хавдартай байсан нь үнэн боловч энэ нь амь насанд нь нөлөөлөх хэмжээнд хүрээгүй байжээ. Одоо тэд 2013 онд шүүхийн шийдвэрээр булшнаас нь гаргаж ирсэн цогцсонд шинжилгээ хийж, ямар төрлийн хороор хордуулсныг нь тогтоох гэнэ.

Яруу найрагч нь тухайн үед цэргийнхэнд түлхэгдэн унасан Чилийн социалист ерөнхийлөгч Сальвадор Алендегийн дэмжигч, дотны найз байсан юм.

Пабло Неруда нас барахаасаа гурав хоногийн өмнө Мексик рүү цагаачлах эрхээ аваад байжээ.

Нас барсан өдрөө тэр жолоочоо дуудаж, унтаж байхад нь гэдсэнд нь ямар нэг зүйл шахсан гэдгийг хэлээд эмнэлэгт хүргэж өгөхийг гуйж байсныг Мануэл Араяа дурссан байдаг.

Тухайн өдрийнхөө орой эмнэлэгт нас барсан Нерудаг хорлогдсон гэдэгт тэр итгэлтэй байдаг юм.

Араяа 2013 онд BBC-д ярихдаа “Би үхэн үхтлээ энэ түүхийг ярьсаар байх болно” гэж байжээ.

“Неруда хорлогдсон. Тэд Нерудаг Чилиэс явуулахыг хүсээгүй юм” гэж тэр ярьж байв.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...