Биеийн жингээсээ болж ажилд тэнцээгүй иргэн Ц.Чинбат “Оюу Толгой”-г шүүхэд өгчээ

2017-10-23 Нийгэм 0

 

Монгол Улсын иргэн Ц.Чинбат 2017 оны дөрөвдүгээр сард “Оюу Толгой” компанид ажилд орох өргөдөл өгч нийт 5 үе шатанд шалгарсан боловч “Рио Тинто”-гоос зөвхөн Монгол ажилтанд зориулсан оффисийн ажилтны аюулгүй суух хязгаар 100 килограмаас ихгүй жинтэй байх гэсэн шаардлагыг үндэслэн эрүүл мэндээр гадуурхаж тэнцүүлээгүй байна.

Тэрбээр хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзэн хамаарал бүхий бүх яам төрийн бол төрийн бус бүх байгууллагад гомдол гаргажээ.

Түүний гомдлын дагуу Хүний эрхийн үндэсний комисс “Оюу Толгой” ХХК-д шаардлага хүргүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүнийг бие жингийн суурь стандарт байхгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзжээ.

Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат “Оюу Толгой” буюу Рио Тинто компанийг шүүхэд өгчээ. Шүүх хурал өнөөдөр буюу 10 дугаар сарын 23-ний өдөр 13 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн шүүх хурлын танхимд болох юм байна.

 

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...