Японы хамгийн баян хүн $880 тэрбумыг технологийн салбарт оруулахаар төлөвлөжээ

2017-10-24 Нийгэм 0

 

Японы хамгийн баян хүн болох Масаёши Сон өөрийн удирддаг хөрөнгө оруулалтын санг дахин хэд хэд хувилан байгуулж, нийтдээ $880 тэрбумыг технологийн салбарт хөрөнгө болгон оруулах төлөвлөгөөтэйгээ саяхан ярьжээ.

Софтбанк компанийн гүйцэтгэх захирал тэрээр одоо Vision Fund нэртэй сан байгуулж, түүндээ $100 тэрбумын хөрөнгө босгоод байгаа. Гэвч тэр үүнийгээ том төлөвлөгөөний зөвхөн эхний алхам гэж нэрлээд Vision Fund 2-ыг ойрын 2-3 жилд байгуулахаар ажиллаж эхэлсэн гэнэ.

“Бид Vision Fund 2, 3, 4 гээд үргэлжлүүлэн 2-3 жил тутамд байгуулна” гэж Масаёши Сон Никкей сонинд ярьжээ.

Тэр ирэх 10 жилд хиймэл оюун, роботикс салбарын доод тал нь 1,000 компанид хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй гэнэ. Сон “singularity” гэгддэг концепцид хатуу итгэдгээ энэ үеэр мөн хэлсэн байна. Энэ нь хиймэл оюунт машинууд эцэстээ хүн төрөлхтнөөс илүү ухаантай болох тухай онол юм.

Одоогоор тэр Apple, Qualcomm зэрэг томоохон компаниуд, Саудын Арабын засгийн газраар Vision Fund сандаа хөрөнгө оруулуулж чадсан бөгөөд энэ мэтчилэн үргэлжлүүлсээр бараг нэг их наяд ам.доллар хүртэл хөрөнгө босгох юм байна.

“Бид өөрийн санхүүжилтыг 10 их наяд иенээс 20 их наяд, дараа нь 100 их наяд хүртэл өсгөх механизм үүсгэж байгаа” гэж Сон ярьсан нь одоогийн ханшаар $880 тэрбум орчим болж байгаа юм.

Энэ жил тэр Brain Corp, Mailbox, Boston Dynamics, Improbable, Nvidia, Slack зэрэг олон компанид хөрөнгө оруулаад байгаа ба хамгийн том онлайн такси үйлчилгээний Uber компаний 20 хүртэл хувийг авахад ойрхон болоод байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: Nikkei

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль