Төрийн албан хаагчдад нэг удаа 300 000 төгрөг олгоно

2017-10-24 Нийгэм 0

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд энэ ондоо багтаан төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгох асуудлыг Сангийн яамнаас оруулж ирсэн бөгөөд байнгын хорооны гишүүд дэмжлээ.

ОУВС-тай тохирсны дагуу цалин хөлсийг нэмэх боломжгүй байгаа учраас 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор төсвийн тодотголд тусгасан байна. Төрийн албан хаагчдад нөхөн олговор хэлбэрээр нэг удаа олгох мөнгийг цалингийн хувиар гэсэн санал гарсан ч зөрүү их болох учраас тэгшитгэсэн юм байна.

Энэхүү нөхөн олговрыг төрийн өндөр албан хаагчид болон, шүүгч, прокуророос бусад албан хаагчдад олгохоор төлөвлөснийг Ч.Хүрэлбаатар сайд хэлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон өмнөх сайд Б.Чойжилсүрэн нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Учир нь төсвийн тодотголыг өмнөх сайдын үед боловсруулсан юм. Ингээд УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгө олгох эрх зүйн бичиг баримт хэрхэн бүрдэхийг асууж байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлсүхийн хэлснээр, бүх хүүхдэд мөнгө өгөх санал дэмжигдвэл тогтоолд өөрчлөлт оруулж болох юм байна. Мөн багш, эмч нарыг цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого баримталж байгааг асуусан Н.Амарзаяа гишүүний хариултад ОУВС-тай энэ асуудлаар ирэх жилүүдэд эргэн ярилцах шаардлага байгааг хэллээ.

 

Холбоотой мэдээ

Эрээний боомт хаагдаж, эдийн засаг элгээрээ хэвтлээ

Улсын хэмжээнд байнгын ажиллагаатай нийт 24 боомт байдгаас өнөөдрийн байдлаар 15 нь л ажиллаж байгаа

2021-10-19

Авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд за

2021-10-19

Mining: “Оюутолгой”-н гүний уурхайг эртдээ 2025 онд нээх боломжтой

Канадын “Turquoise Hill Resources” компани энэ сарын 14-нд Оюутолгойн зэсийн уурхайн өргөтгөлд т

2021-10-19

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...