Л.Өлзийтөгсийн ярилцлагаас ГЭЭЖ үл болох 25 эшлэл

2017-10-24 Нийгэм 0

Би бол зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн бүтээлүүдийг шимтэн уншдаг залуусын нэг. Тиймдээ ч хайртай зохиолчийнхоо хоёр ч ярилцлагыг олж уншаад өөрийн эрхгүй баясаж, түүний бүтээлд шимтэгчидтэй хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн бүтэн ярилцлагыг дор буй хоёр холбоосоор орж унших боломжтой шүү.

Үг бүрийг нь нэхэн уншмаар, нөхөн санамаар ЭШЛЭЛҮҮД:

Хэн нэг нь на­даас илүү бичиж ча­дах л байх. Гэх­дээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү нам­тар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй

Гоо зүйтэй, ёс суртахуунтай, хүн чанартай зүйлд биш шуугиан­тай, бохир үнэнтэй юмыг л бид анхаардаг, бусдаас тийм зүйлийг шаард­даг бол­чихож

Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толио­ноос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг раз­мерын сэтгэл рүү хичнээн ч сай­хан том зүйлийг цутгаад чихээд орох­гүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хү­рэлцэхгүй

Тэр хай­рын шарх марх бол дэндүү жижиг асуу­дал. Хүүхэн бүрийн ярьж чадах тийм зүй­лийг биш хүүхэн бүрийн олж харж чадах­гүй зүйлийг л би бичнэ

Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно

Эзэнгүй яриа бол яриа биш. “Биш” юм бол юу ч биш

Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онги­роо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гарга­сан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтаг­даш­гүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлх­төн одоо юу хүлээх вэ

Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм

Хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хуурамч тиг бүтээчихээд бид хүн болгоныг хэвийн боов шиг нэг жигд болгохыг хүсээд байна

Нэг гоё үг байдаг юм аа. “Олон ч найз нөхөртэй бол, олон ч дайсантай бол!” гэж. Энэ хоёр зүйл чамайг хүчирхэг болгоно

Хэн нэг хүн на­дад жижиг зан гаргасны тө­лөө би адил­хан жижигрэх албагүй

Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм

Хүн бүрийн уншдаг зохиогч болчихгүй юмсан гэсэн далд бодол бий

Бусдын дарга байхаас өөртөө эзэн байхыг илүүд үзнэ. Үнэн шүү, өөрөө хэнд ч захирагдахыг хүсдэггүй болохоороо хэнийг ч захирахыг хүсдэггүй юм аа
Бичих нь л миний ажил, бусад нь буянаараа болог!

Зохиогч, зохиолч хоёр тэс өөр. Зохиолчид бол хоосон газар нүцгэн гараараа үр тариа суулгагчид юм

Орчуулагч хүнийг хэл найруулгаас илүүтэй сонголт нь тодорхойлдог

Жаргалтай үедээ бусдын зовлонгийн өмнө буруутай мэт мэдрэмж төрөхийг бас гуниг гэдэг шүү дээ. Мэдэрдэг хүнд бол энэ амьдралд гунигтай зүйл дэндүү их

“Хэн нэгний тухай юу ч сонссон битгий итгэ!” гэж гүтгүүлдэг хүний хувьд хэлье дээ. Би лав бусдын тухай муу юм уншвал огтхон ч итгэдэггүй

Нөхөрлөл гэдэг их ярихдаа биш их сонсохдоо л байдаг гэж боддог доо

Бүтээгч хүний хувьд бол алдаа гэж үгүй. Урагшлахын тулд эрэл хийх л хэрэгтэй. Эрэл ямагт алдаа дагуулдаг

Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно

Мэдлэг боловсрол дутуу бол сайхан сэтгэл, эерэг хандлагыг зүг чигээ болгох нь зөв юм
Хэрэглэгч цөөтэй тусмаа л “тусгай” гэж ойлгох хэрэгтэй. Утга зохиолын олон төрөл дотроос яруу найраг бол тансаг хэрэглээний бараа л гэсэн үг

Яруу найрагч байхын тулд өөрөөсөө өөр байх шаардлагагүй л дээ. Харин ээж байна гэдэг бол нэгэн дор 10 мэргэжлийн эзэн байна гэсэн үг

Холбоотой мэдээ

Гадаадад амьдардаг иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхээ шийдэхэд хоёр хоногийн хугацаа үлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 9-нд товло

2021-05-07

“2.5 сая тун Pfizer вакцин авах гэрээ хэлцлүүд хийж буйг ГХ-ны сайд мэдэгдсэн. 7, 8 дугаар сард ирвэл хүүхдүүдээ вакцинжуулна”

Улсын хэмжээнд хийгдэж буй дархлаажуулалтын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар ХӨСҮТ-ийн ерөнхий

2021-05-07

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг Даваа гарагаас эхлүүлэхээр болжээ

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрө

2021-05-07

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль