Хүүхдэдээ нурофен өгөхгүй байхыг анхааруулж байна

2017-10-24 Нийгэм 0

 

“Салхин цэцэг туссан хүүдээ эмчийн заавраар нурофен эм өгсөн ч бие нь улам муудсан. Хэзээ ч битгий хүүхдэдээ нурофен өгөөрэй” хэмээн Английн иргэн Хэйли өөрийн фэйсбүүк хуудаснаа анхааруулжээ.

Хүүгийн ээж дөрвөн эмчээс асуусан ч дөрвүүлээ ибуфрофен агуулсан нурофен эм өгөхийг санал болгожээ. Тиймээс Хэйли эмчийн заавраар тус эмийг хүүдээ өгч эхэлсэн аж.

 

Эм өгч эхэлснээс хэд хоногийн дараа хүүгийн бие сайжрах биш улам дордсон байна. Хүү өмнөхөөсөө өндөр халуурч, салхин цэцэг улам их гарах болсон гэнэ. Хэйли эмчид энэ тухай хэлэхэд санаа зоволтгүй, жирийн салхин цэцэг гэж хэлсэн ч хүү нь улам дордож байгааг хараад сэтгэл зовнижээ.

 

Аргаа барсан бүсгүй нурофен эмний талаар судалж эхэлсэн байна. Нурофен нь үрэвслийн эсрэг эм бөгөөд халуун бууруулах үйлчилгээтэй, ибупрофен агуулсан эм аж. Гэвч тус эмийг хэрэглэхэд хүүгийн арьсанд салхин цэцэг гүн нэвчиж, өндөр халуурч, бие нь сульдаж хүндэрчээ. Улмаар хүүгийн цусанд халдвар орж, цусны өвчний эхний шатанд орсон нь удалгүй илэрчээ. “Бусад аав ээж нарт ибупрофен агуулсан эм хэрэглэхгүй байхыг анхаарууж байна. Ялангуяа нурофен таны хүүхдийн эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулах аюултай. Тиймээс салхин цэцэг өвчний үед үүнийг бүү хэрэглэ гэж гуймаар байна” хэмээн тэрээр сануулжээ. Азаар хүүгийн бие сайжирчээ.

Үүнтэй холбоотойгоор Ноттингемийн Хүүхдийн эмнэлгийн эмч, доктор Стефани Смит болон Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвөөс ибупрофений төрлийн эмийг бага насны хүүхдэд, ялангуяа салхин цэцэг өвчний үед хэрэглэхгүй байхыг сануулсан байна. Түүнчлэн хүүхэд салхин цэцэг туссан тохиолдолд эцэг эхчүүд хянамгай байх хэрэгтэй. Хайхрамжгүй хандсан тохиолдолд маш хүнд өвчилдөг, аюултай өвчин болохыг анхааруулжээ.

Хүүхдэдээ нурофен өгөхгүй байхыг анхааруулж байнаНурофен нь Монголд ч гэсэн эмийн сангуудаар худалдаалагддаг бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ халуурсан үед голчлон энэ эмийг хэрэглэдэг байна. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө худалдан авах гэж буй эмээ сайн судлах шаардлагатайг эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна.

Мэдээний эх сурвалж: Mirror

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...