“Ном их уншдаг хүн урт насалдаг”

2017-10-25 Нийтлэл 0

 

Ном их уншдаг хүн амьдралыг өргөнөөр хардаг, атаач сэтгэлгүй, атгаг муу санаагүй байдаг. Өөр давуу талууд ч бий. Тухайлбал, буурьтай бичигдсэн роман унших нь бусдыг ойлгоход тус болдгоор үл барам гадаад хэл сурах чадварт ч сайнаар нөлөөлдөгийг Харвардын их сургуулийн судлаачид тогтоосон юм.
Тэгвэл саяхан Иэйлийн их сургуулийн эрдэмтэд 50-иас дээш насны 3635 хүнийг судалгаанд хамруулж, нэлээд олон жилийн ажиглалт дээрээ үндэслэн ном байнга уншдаг хүний нас 20 хувиар уртасдаг болохыг баталжээ. Долоо хоногт 3 цаг 30 минутаас илүү хугацааг уран зохиол уншихад зориулж хэвшсэн хүмүүс огт ном уншдаггүйчүүлээс дунджаар 12 жилээр илүү насалдаг аж. Хамгийн сонирхолтой нь, сонин сэтгүүл уншихад ийм үр дүн ерөөсөө гарахгүй гэнэ шүү.
Уран зохиол эрүүл мэндэд ач тустайг нэгэнт баталчихсан тул одоо дараагийн шатныхаа судалгаанд оржээ. Тэр нь уран зохиол хийгээд баримтат ном уншихын ялгаатай нөлөөлөл, цахим хэлбэрээр унших, сонсдог ном сонсох, уламжлалт цаасан ном унших зэргийг харьцуулах юм байна.

Холбоотой мэдээ

ЮНЕСКО: Танхимын хичээл хориглосноор бага ангийн 100 сая хүүхэд уншиж чадахгүй байна

-Хичээл эхлээд 10 хоноход 43.3 мянган хүүхэд халдварын улмаас цахим сургалтад шилжжээ- Манай улсын

2021-09-28

NEW BOOK | 20 хүүхэдтэй ангиас гарч 200 ажилтантай компани босгосон түүх

Ном гэж сонин эд шүү. Цагаан цаас, хар бэхээр л ертөнцийг багтааж, дурдатгалыг шингээж чаддаг. Стрес

2021-09-13

Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар ол

2021-09-03

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...