1990-ээд оны дунд үед Холливудын ертөнцийг байлдан дагуулж байсан жүжигчин бол Жан Клод Ван Дамм. Бельгийн тулааны урлагийн мастер, хожим жүжигчин болсон Ван Дамм өдгөө 56 настай ч тулаантай киноноос холдох бодолгүй яваа. Тэгвэл нэрт жүжигчний охин Бианса Брий ч бас аавынхаа замналаар яваа бүсгүй. 1990 онд төрсөн Бианса бага наснаасаа тулааны спортоор хичээллэж, бас кино урлагт ч хөл тавьсан юм. Бианса зөвхөн тулааны спортоор хичээллээд зогсохгүй уран гулгалтаар ч амжилт гаргаж байв. Нэртэй хүний зүстэй охин Бианса 2012 онд U.F.O хэмээх тулаантай киноны гол дүрд тоглосон юм. Өдгөө тэрээр холливудын 10 гаруй киноны гол болон туслах дүрд тогложээ.
0 cэтгэгдэлтэй