Элчин сайд Б. Дэлгэрмааг эгүүлэн татах уу

2017-10-25 Нийгэм 0

 

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах улсынхаа ирээдүйн чадалтай боловсон хүчин болох үүднээс залуучууд Дэлхийн өндөр чансаатай сургуулиудыг зорьж суралцах болсон. Дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа Монгол оюутнууд хоорондоо нягт холбоотой байж урлаг, спорт, оюуны бүтээлээрээ өрсөлддөг байна. Аравдугаар сард Австри улсад гадаад оронд суралцдаг бүх оюутнуудын дунд “Европын бүсийн аварга” шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болох юм байна. Гэтэл энэхүү тэмцээнд Москва хотын тамирчид оролцох эрхгүй болжээ. Москва хотын баг тамирчид нь энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн аварга аж. Тэдний тэмцээнд орж чадахгүй болсон шалтгаан нь элчин сайд Б.Дэлгэрмаа тамирчдыг явуулахгүй гэснээс үүдэлтэй юм байна.

Элчин сайд Б. Дэлгэрмаа нь Москва хотод энэ сард өөрийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнээ зарлаж тэрхүү тэмцээндээ өнгөрсөн жилийнхээ аварга болсон “Мөнх тэнгэр” сагсан бөмбөгийн багыг оруулахгүй хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй “Мөнх тэнгэр” багыг Европын бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд явуулахгүй хэмээн мэдэгдсэн  байна.

Элчин сайд Б. Дэлгэрмаа нь “Мөнх тэнгэр” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалантай үл ойлголцсоны улмаас ийнхүү тус ТББ-ын нэрэн дор тэмцээнд оролцдог оюутан залуусыг хяхан хавчих болсон байна. Төрийн сайд хүн  хувь хувьсгалын асуудлаа ялгаж салгаж чадахгүй олон оюутнуудын эрхийг зөрчиж байгаад “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ гүнээ харамсаж, Б.Дэлгэрмаа сайдын энэ үйлдэл нь төрийн сайд хүний гаргах араншинд нийцэхгүй хэмээн үзэж холбогдох албаны хүмүүст хүсэлт хүргүүлжээ.

Холбоотой мэдээ

Давж заалдах шатны шүүхээс Г.Загдаа нарт оноосон хорих ялыг хэвээр үлдээлээ

Иргэн Г.Загдаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхий

2021-02-25

Хоёр хоногийн хугацаанд 3,112 хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ

Эрүүл мэндийн ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл

2021-02-25

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 46 тохиолдол батлагдлаа /02.25/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-02-25

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...