Хулгайлагдсан охиныг арслангууд аварсан явдал Этиопт тохиолджээ

2017-10-25 Нийгэм 0

 

Зүүн Африкийн Этиоп улсад хэсэг этгээд 12 настай охиныг хулгайлж, хүнтэй хүчээр гэрлүүлэх гэж байхад нь арслангууд аварсан сонин явдал тохиолджээ.

Хулгайлагчид охиныг тус улсын алслагдсан баруун өмнөд нутагт долоо хоног хорьж, гэрлэлтийг зөвшөөрүүлэхийн тулд тасралтгүй зодож байсан гэнэ.

Гэтэл гурван зэрлэг арслан охины хоригдож байгаа газарт гэнэт ирж, барьцаалагчдыг хөөн явуулсан байна. “Тэд охиныг хагас өдөр хамгаалж байгаад эрлийн цагдаа нар, гэр бүлийнхнийг нь ирэхэд яг л бэлэг үлдээж байгаа мэт орхин явсан” гэж Кефа мужийн цагдаагийн офицер Вондиму Вендажу болсон явдлыг ярьжээ.

“Хэрвээ арслангууд ирээгүй бол охинд аюул учрах байлаа. Залуу охидыг ингэж хулгайлсан этгээдүүд гэрлэлтийг зөвшөөрөх хүртэл нь зодож, хүчинддэг явдал түгээмэл” гэж тэр бас хэлсэн байна.

Этиопийн орон нутгийн хөгжлийн яамны зэрлэг амьтдын мэргэжилтэн Стюарт Уилльямс охины уйлах чимээ арслангуудад өөрсдийнх нь үр төлийн дуутай адил сонсогдож байснаас ийнхүү аварсан байх гэж дүгнэжээ. Цочролд орсон охиныг одоо эмчилж байгаа бол цагдаа нар хулгайлсан этгээдүүдийн дөрвийг баривчилж, гурвыг нь эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Орон нутгийн сургуулиуд танхимаар хичээллэж эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс орон нутгийн цэцэрлэг, сургуулийн сурагчид танхимаа

2021-03-01

Өнгөрсөн 24 цагийн дотор нийт 1,338 гомдол цагдаагийн байгууллагад иржээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт 1,338 гомдол мэдээлэл бүртгэгд

2021-03-01

Сүүлийн 24 цагт коронавирусын 45 шинэ тохиолдол бүртгэгдэж халдварын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байна /03.01/

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өчигдөр улсын хэмжээнд 11,905 хүний сорьцод шинжилгээ хийхэд 45

2021-03-01

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...