Хойд Солонгос цахилгаан соронзон орны цохилтоор АНУ-ын хүн амын 90 хувийг устгах боломжтойг анхааруулжээ

2017-10-26 Нийгэм 0

 

Хойд Солонгосын дэглэм цахилгаан соронзон орны (EMP- Electro Magnetic Pulse) цохилтоор АНУ-ын эрчим хүч, хүнсний хангамжийг тасалдуулж, хүн амын 90 хүртэл хувийг устгах боломжтойг хэсэг цөмийн физикчид Конгресст анхааруулжээ.

Пуужингийн хошуунд байрлуулсан ийм зэвсгийг дэлхийн агаар мандлын дээр хүргэж идэвхжүүлбэл цахилгаан соронзон энергийн маш хурдтай цацаргалтаар Хойд Америк тивийг бүхэлд нь довтолж, эрчим хүч, холбоо харилцаа, интернэтийн дэд бүтцийг тасалдуулах юм байна.

EMP цохилтын тархах радиус хэдэн мянган километрт хүрэх боломжтой тул бусад төрлийн зэвсгээс илүү аюултай тухай Конгресст илгээсэн “North Korea Nuclear EMP Attack: An Existential Threat” тайланд өгүүлжээ.

Ийм цохилтын улмаас агаарын тээвэр бас тасалдах юм байна. Цохилт болох үед Хойд Америкийн тэнгэрт нисэж явсан 500,000 зорчигч тэр дороо осолдох аюултай.

Ингэж бүх тээвэр, харилцаа холбоо устсанаар нэг жилийн дотор АНУ-ын 320 сая орчим хүн амын 90 хувь нь устах аюултайг анхааруулжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын батлан хамгаалах яам мөн Хойд Солонгос EMP халдлага зохион байгуулж чадах эсэх талаар үнэлгээ хийх ажлыг эхлүүлсэн юм байна.

Энэ удаагийн тайланд өгүүлснээр Хойд Солонгосын баллистик пуужингийн технологи төдийлөн төгс болоогүй ч далайгаас, шумбагч онгоцноос ойрын тусгалын пуужинг 30 км хүртэл өндөрт харваж EMP цохилт гүйцэтгэх боломж байгаа гэжээ.

Есдүгээр сард Хойд Солонгосын туршсан устөрөгчийн бөмбөгийг тив хоорондын баллистик пуужинд тээвэрлэн EMP халдлага зохион байгуулах боломжийг ч бас үгүйсгээгүй байна.

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...