Нүүрээ үрчийхээс айж 40 жил инээгээгүй эмэгтэй

2017-10-26 Нийгэм 0

Олон эмэгтэй үрчлээсээ арилгахын тулд гоо сайхны хагалгаа хийлгэх зэрэг үнэтэй арга хэмжээ авахад хүрдэг. Харин 50 настай Тесс Кристиан энэ асуудлыг шал өөрөөр шийдсэн гэнэ. Тэр 40 жилийн турш огт инээгээгүй, бүр инээмсэглээ ч үгүй аж.

Түүний хошин шогийн мэдрэмж хэвийн боловч Тесс залуу насаа удаан хадгалж үрчлээтэхгүй байхын тулд л зориуд инээдээ хорьсон юм санж. Охиноо төрөхөд хүртэл баярын инээмсэглэлээ барьж чадсан гэнэ.

“Би нүүрний булчингаа жолоодож сурсны ачаар бүр өсвөр настай байхаасаа эхлэн инээхгүй байж чаддаг болсон. Үр дүнд нь миний нүүрэнд нэг ч үрчлээ байхгүй. Олон хүмүүс надаас ботокс хийлгэсэн үү гэж асуудаг” хэмээн Тесс ярьжээ.

Энэ ер бусын арга нь нилээдгүй шүүмжлэл дагуулж байгааг хэлэх хэрэгтэй. Гэвч Тесс тэднийг тоодоггүй бөгөөд түүний арга нь үнэтэй тос энгэсэг, гоо сайхны хагалгааг бодвол илүү энгийн, үр дүн сайтай гэж үздэг аж. Зарим шинжээчид Тессийн энэ арга үнэхээр үр дүнтэй байж болохыг хүлээн зөвшөөрч байна.

“Арьсан доорх эсүүдийг холбож байдаг нүүрний булчингуудын байнгын хөдөлгөөны үед үүссэн нугалаа атираа яваандаа үрчлээ болж хувирдаг. Нүүрний хөдөлгөөнийг багасгаж чадвал үрчлээ ч бага байна” гэж арьсны эмч, доктор Ник Лове тайлбарлаж байна.

Ботокс яг ийм маягаар үйлчилдэг ажээ. Өөрөөр хэлбэл арьсны булчингийн идэвхтэй хөдөлгөөнийг багасгана. Инээхгүй байхтай яг адил. Гэхдээ инээхгүй амьдрах бас хэцүү баймаар! Гэтэл Тесс амархан гэж баталж байна. Тэрээр хатуу дэглэмтэй католик сургуульд явдаг байсан тул сэтгэл хөдлөлөө маш сайн дарж бүр багаасаа л инээмсэглэхийн оронд үл мэдэг жуумалзаж сурчээ. Түүнээс гадна төв царай өөрт нь их зохидог гэж үздэг байна.

Хэрэв ямар нэгэн зүйл их инээдтэй санагдаад инээмээр байвал нүүрнийхээ булчинг зориуд хөдөлгөөнгүй байлгах сургууль хийдэг гэнэ. Түүнээс гадна тэр дотроо инээх аргыг төгс эзэмшжээ.

Хүн инээхгүй байвал сэтгэцийн эрүүл мэндэд муу нөлөөтэй гэж зарим сэтгэл зүйчид үзэж байна. Бид инээх үедээ сэтгэл тайвшруулж сайхан болгодог аз жаргалын даавар буюу эндофринийг ялгаруулж байдаг. Сэтгэл гутралын өвчнийг толинд туссан дүрсээ харж инээмсэглэх аргаар эмчилдэг гэнэ.

Ямар ч байсан инээхгүй байх нь сөрөг үр дагавартай гэдгийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн

2021-04-11

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...