М.ЧАРИОТ: МАХЛАГ ХЭРНЭЭ ГАЛБИРЛАГ БҮСГҮЙЧҮҮДЭД ДУРГҮЙ ХҮН БАЙХГҮЙ БАЙХ

2017-10-26 Ярилцлага 0

 

Сүүлийн үед амжилттай загвар өмсөгч болохын тулд заавал илүү идсэн хоолныхоо төлөө санаа зовох шаардлагагүй болжээ. Хэрэв урьд нь 90х60х90-н харьцаанд хүрч чадахгүй мяраалаг бүсгүйчүүдэд загварын хаалга хаалттай байсан бол өнөөдөр тэдгээрийн махлаг мяраалаг байдал нь өөрсдийнх нь гол “хөзөр” болдог болжээ. Plus Size буюу нэмэх хэмжээтэй моделиуд анхаарал татах болсон байна. Сүүлийн үед телевизийн зар сурталчилгаанд мяраалаг, эмэгтэйлэг бүсгүйчүүд харагдах болсон.

Стандарт бус загвар өмсөгч нар урьдны загварын ертөнцийн талаарх ойлголтыг эвдэн загвар зохион бүтээгчдийн хувцас, дотуур хувцасыг олны өмнө сурталчлах болсон билээ. Тэдний энэ салбарын өрсөлдөөнд манлайлагч бас байдаг юм байна. Тэр манлайлагч нарт нь илүү их сурталчилгааны саналууд ирдэг гэнэ. Харин манай улсын энэ салбарт хамгийн амжилттай бүсгүй бол М.Чариот. Түүний юу өмссөн байгаа нь хамаагүй, тэрээр хамгийн дур булаам харагдах энергийг цацруулж чаддаг бүсгүй юм. Naran mall-н гэрээт моделиор ажилладаг түүний нарийн өсгийтэй гуталтай, уруулаа улаанаар будсан байдалтай зурагууд нь тун гайхалтай харагдах аж.
Ингээд түүнтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.

-Өдрийн мэнд. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Чариот гэж дуудаж болно оо,

-Дэлхийн загварын чиг хандлага туранхай бүсгүйчүүдээс илүү өөртөө тохирсон жинтэй махлаг бүсгүйчүүдийг онцлох болж. Өөрийг тань энэ төрлийн модель гэж дуулаа. Хэдийнээс PLUS SIZE модель хийж эхэлссэн бэ?

– Албан ёсны гэрээт моделоор саяханаас ажиллаж эхэлсэн мэдээж шууд модел болчихгүй жил орчим өөрийгөө бэлдсэн.

– PLUS SIZE модель гэхээр маш сонирхолтой санагдаж байна. Манайд ийм төрлийн модель байдаг уу?

– Анхных гэж хэлж болно. Гэхдээ би их булган сүүлтэй хүн шүү ахиад олон сайхан plus sizе model-ууд гарч ирэх байх. Бүр гарч ирэхгүй байвал би өөрийн гараар бэлднэ ээ /инээв/

-Анх модель болж байхад хүмүүс хэрхэн хүлээж авч байв?

-Ер нь махлаг хэрнээ галбирлаг бүсгүйчүүдэд дургүй хүн гэж байхгүй байх хүмүүс их дэмжсэн. Эхлэж байх үед монголын загварын ертөнцөд яг л энэ зүйл дутаж буй мэт санагдсан.

-Одоо PLUS SIZE моделиоороо ажиллаж байгаа гэлээ. Нууц биш хаана ажиллаж байгаа вэ?

-NARAN mall eva lingerie mongolia-гийн гэрээт моделоор ажиллаж байна. Би зар сурталчилгаанд орохдоо тухайн бараа бүтээгдэхүүнээ маш сайн судалж байж сурталчилах эсэхээ шийддэг тиймдээ ч эднийхийг сонгосон.

-Модель болохоос өмнө юу хийж байсан юм бэ?

-Би хувиараа хувцас загварын бизнесс эрхэлдэг Plus size model болоход ажил маань их нөлөөлсөн.

-Цаашдын зорилгод тань юу вэ. Магадгүй PLUS SIZE моделиудтай агентлаг нээх санаа бий юу?

-Одоо байгаа агентлагууд бүгд NORMAL size model бэлддэг над шиг биетэй охидод зориулсан агентлаг гэж байхгүй тийм болохоор би өөрийн гэсэн агентлагтай болох тухай бодож байгаа.

– Тэгвэл Модель болох зорилго тань багын мөрөөдөл байсан уу

– Эмэгтэй хүн болгоны нууцхан мөрөөдөл байсан байх миний ч бас хэхэ

-Таны хамгийн том мөрөөдөл?

– Дотооддоо бүх төрлийн хувцас үйлдвэрлэдэг маш гоё үйлдвэртэй болох.

– PLUS SIZE модель болоход юу чухал вэ. Махлаг бүсгүй бүр PLUS SIZE модель болох боломжтой юу?

– Мэдээж биеийн галбир их чухал би л plus size model гээд хамаагүй идэж ууж болохгүй. Дасгал хөдөлгөөн ч их шаарддаг. Загварын ертөнц бол тэр чигээрээ гоё сайхны тайз тэгэхээр бид ч тийм л байх ёстой

– PLUS SIZE моделийн биеийн харьцаанд туранхай бүсгүйчүүд шиг тогтсон гоо сайхны харьцаа байдаг уу?

– Тодорхой хэмжээгээр байгаа гэхдээ таргалалт нь хүний биед янз бүр байдаг учир яг заасан хэмжээнүүд бол байхгүй гэхдээ галбирлаг байх ёстой.

-Махлаг бүсгүйчүүдэд гоо сайхан, хувцаслалт дээр багахан зөвлөгөө өгөөч?

-Өсгийт өмсөж байх хэрэгтэй тэгсэнээр нуруу цэх алхана, нуруу цэх байна гэдэг нь харвин суухгүй гэсэн үг. Мөн хамгийн нарийхан хэсгээрээ бариу хувцас өмсөж байгаарай. Тэгвэл хаана ч өөртөөө итгэлтэй алхаж чадна.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

– Нийтэч шудрага ажилсаг байх хэрэгтэй.

-Бэлэн хувцасны брэндтэй гэж дуулсан. Махлаг бүсгүйчүүдэд зориулсан брэнд үү?

-Одоогоор small, medium, large size тай бүтээгдэхүүнүүд гаргадаг. Тун удахгүй том размерын хувцасаар дагнасан брендтэй болох гээд л ажиллаад байна даа.

-PLUS SIZE модель гэхээр эрчүүдийн сонирхолыг татаж буй байх…

– Махлаг бүсгүйчүүд гоё, махлаг бүсгүйчүүдэд дуртай гэдэг үгийг их сонсдог шүү хэхэ.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье

-Баярлалаа.Танай сайтын хамт олонд мөн ажлын амжилт хүсье. Охид бүсгүйчүүддээ хэлэхэд өөрийгөө хэзээ ч битгий голж байгаарай.

 

Холбоотой мэдээ

“Гадаадаас ирэхдээ хоёр тун вакцин хийлгэсэн бол тусгаарлагдахгүй”

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад шууд хариулт өгч, мэдээлэл хийлээ.

2021-04-03

Г.Сайханбаяр: Би цэргийн мэргэжилтний хувьд салбартаа бугшсан энэ муухай үйлдлийг таслан зогсооно

Зэвсэгч хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу даргадаа зодуулж амиа а

2021-04-02

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Гүн төгс нар ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.

2021-03-29

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...