Хятадын эрдэмтэд далайн усанд ургадаг будаа гарган авснаар олон сая хүнийг тэжээх боломжтой болжээ

2017-10-26 Нийгэм 0

 

Хятадын эрдэмтэд далайн давстай усанд тариалах боломжтой цагаан будааны хэд хэдэн төрөл гаргаж авч чадсан нь 200 сая хүний хэрэгцээг хангахуйц хүнсний эх үүсвэр болохоор байна.

Тэд олон арван жилийн турш ийм туршилт, судалгаа хийсний эцэст одоо л газар тариаланд нэвтрүүлж болох үр дүнд хүрч байгаа гэнэ.

Хятадын зүүн эргийн Шандон мужийн Циньдао хотын ойролцоо талбайд 200 төрөл сортын будааг тариалж, аль нь илүү ургац өгөхийг туршсан байна.

Уг талбайг услахдаа далайгаас хоолой татаж, хүргэсэн усаа тодорхой түвшинд хүртэл шингэлж ашигласан гэнэ. Эрдэмтэд нэг га тутмаас 4.5 тонн будаа авна гэж тооцоолж байсан бол нэг сортын будаа нь 9.3 тонн ургац өгсөн байна.

Хятад даяар нэг сая километр хавтгай дөрвөлжин талбайтай газрын хөрс хэт давсархаг учраас газар тариаланд ашиглахад тохиромжгүйд тооцогддог ажээ.

Тэгвэл шинээр гаргаж авсан цагаан будааны сорт нь энэхүү үлэмж хэмжээний газрыг тариан талбай болгож хувиргах боломж олгож байгаа юм.

Уг талбайн 10 хувийг ашиглахад л жилд 50 сая тонн будаа өгч, Хятадын нийт будааны тариалалтыг 20 хувиар өсгөн, 200 сая хүний хэрэгцээг хангах гэнэ.

Шинэ сортын будаа гаргаж авах ажлыг Хятадын 87 настай эрдэмтэн Юань Лонпинь ахалжээ. Тэр сүүлийн 40 орчим жилийн турш энэ чиглэлд ажиллаж байгаа хүн гэнэ. Бүр 1970-аад оноос эхлэн Хятадын засгийн газар давстай усанд ургах боломжтой будаа гаргаж авахыг эрдэмтэддээ даалгаж байжээ.

Шинэ сортын будаа нь энгийн цагаан будаанаас илүү кальциар баялаг тул хүний эрүүл мэндэд сайн гэж судлаачид үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: Independent

Холбоотой мэдээ

Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэрэг өнөөдөр баригдлаа

Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай а

2021-04-11

831 хүн коронавирусийн халдвар авч, 2 хүн нас барлаа /04.11/

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. Сүүлийн

2021-04-11

Хүнс, худалдаа үйлчилгээний шаардлага хангасан, логотой түгээлтийн автомашинууд дугаарын хязгаарлалтгүй явна

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбо

2021-04-10

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...