Путины ярьсан онигоо

2017-10-26 Нийгэм 0

 


2018 оны гуравдугаар сарын 18-нд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна. Түүнээс Сочи хотноо болсон Валдайн мэтгэлцээний клубийн хурлын үеэр сонгуульд өрсөлдөх эсэхийг нь хэн нэгэн асуухад улс төр судлаач Федор Лукьянов “хэрвээ Путин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй бол түүнийг Валдай клубийн гишүүд байтугай дэлхий нийт санах байлгүй гэв Харин хариуд нь Владимир Путин дампуурч буй олигархын тухай онигоо ярьжээ.
В.Путин:
“Би та нарт нэгэн гайхалтай түүх ярьж өгье. Дээр үеийн онигоо л доо.
Нэг олигарх дампуурч л дээ. Тэгээд эхнэртээ ярьж гэнэ:
-Бид Мерседесээ зараад Лада авахаар боллоо…
Эхнэр нь:
-За, зүгээр дээ.
Олигарх:
-Бас Рублёвка дахь /баячуудын амьдардаг газар/ хаусаа зараад Москва дахь байр руугаа нүүх болох нь гэхэд эхнэр нь:
-Зүгээр дээ, зүгээр. Тэгсэн олигарх:
-Чи намайг хайрласан хэвээр байна биз дээ?
-Би чамайгаа бүр маш ихээр хайрлах болно. Бас их л санах байх даа… гэсэн гэдэг. Тиймээс намайг тэгж их удаан санахгүй л болов уу” гэв. Танхимд байсан хүмүүс нэрхийтэл инээжээ. Харин ВВС-ийн сурвалжлагчид түүний ярианаас Путин ямартай ч сонгуульд өрсөлдөж, барууны төрийн тэргүүдэд түүнийг санах боломж олгохгүй л болов уу гэсэн дүгнэлт хийжээ. Мөн түүнээс саяхан Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухайгаа зарласан телевизийн хөтлөгч Ксения Собчакийн талаар ямар байр суурьтай байгаа талаар асуухад “манайд бүх зүйл боломжтой” хэмээн хариулсан байна.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...