Багш нар 300 мянган төгрөг тараахыг эсэргүүцэж, хугацаагүй ажил хаялтад бэлдэж байна

2017-10-27 Нийгэм 0

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны гишүүд өнөөдөр 12:00 цагт хэвлэлийн бага хурал хийхээр зарлажээ. УИХ энэ өдрүүдэд 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэж байгаа билээ.

Тодотголд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагын хариу арга хэмжээ болгож төрийн албаны ажилтнуудад нэг удаа 300 мянган төгрөгийг тараахад шаардлагатай 55 тэрбум төгрөгийг суулгах гэж байна. Энэ шийдвэрийг багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Тэд 10 дугаар сарын 30-наас хугацаагүй ажил хаялт, өлсгөлөн зарлахаар бэлдэж байна. Багш нарын хүсэж буй цалингийн хэмжээ 1.6 сая төгрөг юм.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...