Дэлхийн Банкны шинэ ангиллаар Монгол улс “дундаас доош орлоготой” орон болжээ

2017-10-27 Нийгэм 0

Дэлхийн Банк саяхан дэлхийн улс орнуудын ядуурлыг хэмжих стандартаа шинэчилжээ.

Ингэхдээ “extreme poverty” буюу “хэт ядуу” хэмээх түвшинг шинэчилж, “дунд орлоготой” орнуудын ядуурлын босгыг “дундаас дээш” ба “дундаас доош” гэж хоёр хуваан, “өндөр орлоготой” орнуудын ядуурлаас гарах босгыг өндөрсгөсөн байна.

Хүн амын ядуурлыг илүү тодорхой хэмжих зорилготой энэхүү өөрчлөлтийг 1990 онд анх ядуурлыг хэмжих стандартыг тогтоосноос хойш анх удаа нэвтрүүлж байгаа юм.

“Хэт ядуу” амьдралтай хүн амд өдөрт $1.90 хүртэл орлогоор амьдардаг бүлгийг оруулж байна. Өмнө нь энэ хэмжээг өдөрт $1 гэж тооцдог байсан юм. Дэлхийн Банкны тооцоогоор өнөөдөр дэлхийн хүн амын 10.7 хувь буюу 760 сая хүн өдөрт $1.7 хүртэл орлогоор амьдарч байгаа аж. 1990 онд 1.85 тэрбум хүн хэт ядуу ангилалд орж байсантай харьцуулбал хүн төрөлхтний амьдралын түвшин дээшилсэн нь харагдаж байна. НҮБ 2030 он гэхэд хэт ядуу ангилалд орох хүнгүй болох зорилт тавиад байгаа.

“Дундаас доош” орлоготой орнуудын ядуурлаас гарах босго өдөрт $3.20 болж, “дундаас дээш” нь өдөрт $5.50 боллоо.

“Өндөр орлоготой” орнуудын иргэд нь өдөрт $21.70-аас дээш орлоготой байж ядуурлын босгыг давах стандартыг тогтоожээ.

Шинэ ангиллаар Монгол улс “дундаас доош” орлоготой оронд багтаж, өдөрт $3.20 хүртэл орлоготой иргэдийг ядууд тооцдог болж байна. Энэ ангилалд Монголоос гадна Аргентин, Камбож, Гватемал, Тонга, Тунис, Замби зэрэг улсууд багтаж байгаа юм.

Шинэ стандартын дагуу “хэт ядуу” ангиллын хүмүүс янз бүрийн орлоготой орнуудад ямар харьцаатай байгааг дараах графикаас харж болно.

 

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...