Солонгосын “БРЭНЖЕЛИНО” гэгдэж буй хосууд охинтой боллоо

2017-10-27 Нийгэм 0

Солонгосын алдартай дуучин, жүжигчин нар хэзээ ч хувийн амьдралдаа яардаггүй нэгэн нийтлэг чанар бий. Тэд гучин насанд ганц бие явах нь энгийн үзэгдэл. Угаас энэ улсын залуус гуч хүрч болзоонд явж, дөч хүрч амьдрал зохиодог нийтлэг хэвшилтэй. Тэр дундаа урлагийн одод нь амьдрал зохиоход тэр бүр яардаггүй нь карьертаа хамаг бүхнээ зориулж 50 сая хүн амтай улсын оддын тайзан дээр товойж, цаашлаад олон улсын зах зээлийг байлдан дагуулахад хамаг анхаарлаа хандуулдагтай нь холбоотой байх.

Тайзны од байна гэдэг тийм ч амар зүйл биш. Жингээ барьж, гоо үзэмжээ хадгалахаас эхлээд олон нийтэд үлгэр дуурайл болохуйц байх нь тэдний гол үүрэг. Учир нь ард түмэн тэднийг хайрлаж, хүндэтгэсэн шигээ дагаж дуурайдаг. Хүндэтгэсэн шигээ хүндлэл хүлээхүйц амьдралын хэв маягтай байхыг тэднээс шаарддаг.

Тэдгээр алдартнуудын нэг нь Рэйн болон Ким Тэ Хи нар билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Сөүлийн төвд орших “Gahoe-dong” католик сүмд хосууд хуримын ёслолоо даруухан хийж, сүмд мөргөл үйлдэж, хуримын бэлгээ солилцсон бөгөөд энэхүү ёслолд хосуудын гэр бүл, дотнын найз нөхөд нь л оролцсон. 2011 онд телевизийн олон ангит киноны зураг авалтын үеэр анх танилцаж, 2012 оны намраас болзож эхэлсэн байна.

Тэгвэл хосууд өнгөрсөн лхагва гаригт охинтой болжээ. Рэйн өөрийн “rain_oppa” гэх инстаграм хуудастаа ягаан цэцэгтэй, цагаан өнгийн оймсны зураг нийтлээд “Маш их баярлалаа. Үзэсгэлэнтэй гүнжтэй боллоо” хэмээн бичсэн байна.
Солонгосын нэрт дуучин, жүжигчин тэрбээр “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний 50 дугаарт багтаж, Азиар нэг шуугиан тарьж байсан нь саяхан. Солонгос төдийгүй Ази, дэлхийд алдаршсан түүнд хүүхнүүд хөл алдаж, царай зүс, бие хаа, авьяас чадвараараа төгс эр хүн гэж үнэлдэг. Солонгост нэр алдартай дуучин жүжигчин, эсвэл гудамжны гуйлгачин ч бай хамаагүй залуус нь бүгд цэргийн алба хаадаг хуультай болохоор Рэйн 2010 онд цэрэгт явсан.

Тэрбээр бусад цэргүүдийг бодвол 1,000 гаруй фен охидоороо үдүүлэн дуу шуугиантайнхан цэргийн тангараг өргөсөн билээ. Цэрэгт байх хугацаандаа түүн шиг дуулиантай цэрэг байгаагүй.

Учир нь цэрэгт алба хааж байх үеэрээ 2010,2011 онд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр шалгарч байсан жүжигчин, загвар өмсөгч Ким Тэ Хитэй болздог нь олонд ил болж, уулзах агшин бүр нь парапарацийн дуранд бууж, бөөн шуугиан дэгдээдэг байв. Жүжигчин Ким Тэ Хи Солонгосын хамгийн хөөрхөн эмэгтэй гэгдэхээс гадна алдарт дизайнер Андрей Кимийн хамгийн хайртай загвар өмсөгч, модель нь. Солонгосын хамгийн хөөрхөн, мөн ямар ч засваргүй “ориг” од Ким Тэ Хид солонгос залуучууд “ухаан алддаг”.

Харин Рэйнтай үерхдэг нь мэдэгдэж олон залуусын зүрхийг шархлуулсан. Ер нь энэ хоёрыг нэр төр, царай зүс, бие хаа, алдар гавьяа, хөрөнгө мөнгө эн тэнцүү сайхан хос гэж солонгосчууд үздэг. Ким Тэ Хи 35 настай, Рэйнаас хоёр эгч. Хосууд зургаан жил орчим үерхсэний эцэст хуримаа хийсэн. Учир нь Ким Тэ Хи эрэгтэй хүнийг удаан хугацаанд ажиж, шинжих хэрэгтэй гэж үздэг. Тиймээс болзоот залуу нь нэлээн удаан хугацаанд, олон сорилт давсан нь тодорхой.

Тэд Рэйныг цэрэгт хоёр жил алба хаах хугацаанд нь байнга уулзалдаж байсан бөгөөд үүнээсээ болж хэл аманд их өртсөн билээ. Рэйн хоёр жилийн дотор 62 удаа цэргээс чөлөө авч, хайрт бүсгүй Ким Тэ Хитэйгээ уулзжээ. Солонгосын цэргийн дэглэм, хууль чанга хатуу. Нэг цэрэгт жилд 2-3 удаа, ар гэрээс нь хүн нас барсан үед ч юм уу, эсвэл хүндэтгэх шалтгаанаар чөлөө олгодог. Харин Рэйн 62 удаа чөлөө авсан хэргээрээ шүүхэд дуудагдах дөхсөн гэдэг.

Олон удаа чөлөө авбал цэргийн албанаас зайлсхийсэн гэх үндэслэлээр хорих ял ч сонсдог.

Ким Тэ Хигийн өмссөн хувцас хамгийн хурдан борлогддог бөгөөд түүний тоглосон кино, драмыг хамгийн олон хүн үздэг гэсэн судалгаа байдаг. Хамгийн сүүлд түүний тоглосон “Хайраар амьдрах” гэдэг кино дэлгэцнээ гарч, солонгосчуудыг нэг хэсэгтээ л дэлгэцнээс уясан.

Солонгосчууд нэр төрдөө их хайртай. Эмэгтэй хүн хуримаасаа өмнө эрэгтэй хүнтэй хамт амьдарч, хүүхэд гаргаж болдоггүй. Энэ тал дээр ч охид нь хатуу хүмүүжилтэй. Кино одод нь хамаагүй эрэгтэй хүнтэй болзохгүй, нэр хүндээ сэвтээхийг хүсдэггүй. Анх Рэйныг цэрэгт байхад Ким Тэ Хи очиж уулзахдаа маск зүүж, нүүрээ битүүлж очдог байсан ч хүмүүс удалгүй таньсан билээ. Солонгосчууд тэднийг Солонгосын “Бранжелина” ч гэж нэрлэдэг. Гэхдээ тэдний түүх Брэд Питт, Анжелина Жоли нарынхаас өөрөөр төгсөнө гэдэгт фенүүд нь итгэж найддаг байна.

Холбоотой мэдээ

Эмнэлгийн бус орчинд ор дэлгэж эмчилгээ явуулсан туршлага, эрх зүйн зохицуулалт манайд байхгүй

Орон даяар хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдөр 10 хонож байхад халдвар авсан хүний тоо буур

2021-04-20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боаогийн чуулга уулзалтад үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилий

2021-04-20

НМХГ-ын 515 албан хаагч байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зор

2021-04-20

Санал асуулга

Хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй юу?

Үр дүн

Loading ... Loading ...