З.Энхтөр: IT салбарыг одоо хөрөнгө оруулагч нар сонирхож анзаарч эхэлж байна..

2017-03-21 Ярилцлага 0

Монголд маш хурдацтай хөгжиж буй салбар бол мэдээллийн технологи. Энэ нь шинэлэг салбар учраас тоглогч цөөн. Гэхдээ тоотой хэдэн тоглогч нь асар өндөр ур чадвартайгаар хөгжиж яваа. Тэдний нэг бол “Slide” юм. UB infoUB shopUB trade …  Цаг үе, эрэлт хэрэгцээгээ олж харж бүтээгдсэн эдний шийдлүүд Монголын зах зээл дээр өрсөлдөгчгүйгээр хөгжиж байна. Ингээд “Slide” компанийн захирал З.Энхтөртэй  ярилцлаа. 

-Анх хэрхэн эхлэв?

-2011 оноос програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Салбартаа хамгийн анхны гэх тодотголтой зүйлүүдийг хийж байлаа. Гар утасны апп-ууд, тодруулбал анхны цахим сэтгүүл, анхны мобайл банкны апп, гар утаснаасаа гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслийг удирдах анхны дотоодын шийдлийг боловсруулсан. Тоног төхөөрөмжөө бол Германаас оруулж ирдэг. Аутсорсинг чиглэлээр ажиллаж байсан. Германы нэг компани болон Берлиний филармонитой хамтарч хийсэн апп маань Германд 2013 оны хүүхдийн боловсролын шилдэг апп-аар шалгарч байсан. Ер нь бол дан гар утасны апп гэлтгүй программ хангамжийн шийдлийг бүх салбарт хийж байсан. Бидний хийж байсан програмын шийдэл анхнаасаа вебд суурилдаг байсан. Програм бол ер нь гар утаснаас гадна вебд суурилдаг болж байгаа. Том компаиуд үйлдлийн систем дээр суудаг програмуудаа вэб рүү шилжүүлж эхэлж байна. Хадгалж байгаа дата нь cloud буюу үүлэн тогтолцооруу шилжиж байна. Тухайн хэрэглэгчийн компьютер дээр биш өөр дата төвд хадгалагдаж байдаг болохоор хаанаас ч ажиллуулах боломжтой юм.

-Одоо юу хийж байна вэ?

-Одоо бол голдуу өөрсдийнхөө шийдлүүдээ сайжруулах ажил хийж байна. Жишээ нь UB info-г Монголын анхны мэдээллийн ухаалаг агергатор байна. Бүх мэдээллийн сайт, радио, сонин, сэтгүүлийн мэдээг нэгтгээд нэг цэгт цуглуулж өгдөг систем юм. Энэ дотор одоогоор 30 гаруй сайт, хорь гаруй нийтлэлч хувь хүн, гурван өдөр тутмын сонин, гурван радио орсон. Дээрээс нь нэмэгдээд л явж байна. Мөн хүмүүсийн өдөр тутмын хардаг мэдээлэл болох цаг агаар, хаана ямар газар байна, цагийн хуваарь гэх мэт мэдээллүүд байдаг. Тухайн байгууллагад бүр үнэлгээ өгч болно. ТВ мэдээ, цагийн хуваарь, үзвэр үйлчилгээгээ харчихна. Нэг дор бүх мэдээллийг цуглуулсан. Одоогоор 300 мянга гаруй хэрэглэгчтэй.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харьцангуй бага хамрагдсан санагдлаа. Стандарт тавьдаг юм уу?

– Одоогоор хамгийн их хандалттай сайтууд орсон байгаа. Стандарт шаарддаггүй. Мэдээллийн хэрэгслүүдтэй албан ёсны гэрээ хийгээд мэдээг нь авдаг. Эхлээд бид өөрсдөө хандаж байсан. Одоо бидэнд өөрсдөө хандаж гэрээ хийж байгаа. Цензур бол байхгүй гэж ойлгож болох ч цуу тараадаг, насанд хүрэгчдэд зориулсан контент түлхүү гаргадаг бол хамтарч ажиллахад хэцүү. Яагаад гэхээр манай апп өөрөө насны хязгаар тавьдаггүй. Бид эхлээд улс төр эдийн засгийн чиглэлээр түлхүү контент хийдэг сайтуудыг сонгосон. Яваандаа энэ нь залууст уйтгартай байгаа нь харагдсан. Танин мэдэхүйн контент орохоор шуурч уншаад ахиад таг болчихно. Тэгэхээр нь танин мэдэхүйн блоггер сайтуудад хүсэлт тавьж бүгдийг нь оруулсан.  Мөн бидний давуу тал бол хүмүүсийн уншиж буй мэдээнд нь суурилаад анализ хийгээд сонирхож магадгүй мэдээг нь тусад нь ялгаж үзүүлдэг. Тэгэхээр хэдэн зуун мэдээ гараад урсаад өнгөрөхөд тухайн хэрэглэгчийн өөрийнх нь сонирхдог юмуу салбарынх нь мэдээ тусдаа буланд хадгалагдаад үлддэг. Энэ бүхэн ямар ч хүний оролцоогүйгээр тусгай програмаар хийгдэж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар энэ төсөл дээр бид нар 4-5 хүн ажиллаж байна. Хөгжүүлэлт дуусахад энэ систем 100 хувь өөрөө ажиллана.  Бүгдийг компьютер хийдэг болно.

-Хэчнээн ажилтантай вэ? Яаж ашиг олдог вэ? Ихэнх IT байгууллага Монголын зах зээлээс хамааралгүй оршин тогтнодог юм шиг санагддаг?

– 3 төлөөр мөнгө олно. Сурталчилгаа, захиалгат ажил мөн онлайн худалдаа. Бид нар чөлөөт худалдааны платформ UBshop.mn онлайн дэлгүүр ажиллуулаад 2 жил болж байна. Хэн дуртай нь бараагаа борлуулна. Шинэ хуучин хамаагүй. Бүх гаднын сайтуудыг судалж байгаад Монголд тохирох чанарууд дээр нь үндэслэн хийсэн. Өөрөө зарах сонирхолгүй бол  бид нарт бараагаа өгчихдөг. Тэгээд бид нар агуулахад тавиад өөрсдөө сурталчлаад зарна. Хоёр сарын дараа шинэ хувилбар нь гарна. Бусад худалдааны сайтуудад байхгүй онцлог шинэ үйлчилгээг шингээж өгсөн. Маш их хэрэглээтэй болно гэж бодож байгаа.

-Онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байна уу?

-Тийм ээ. Одоо бид нар шинэчлэл хийснээр борлуулагч худалдан авагч хоёрыг шууд холбосон функц нэмж байгаа.

-Өдөрт ер нь хэдэн төгрөгийн худалдан авалт хийдэг вэ?

-Шууд тодорхой хэлэх боломжгүй. Бид өөрсдийн зарснаа харж болох ч манайхаас дамжихгүйгээр сайтыг үнэгүй ашиглаж бараагаа зардаг хэрэглэгч олон бий. Гэхдээ шинэчлэл хийгдсэнээр энэ мэтийг харах боломжтой болно. Хүн хүссэн бараагаа хамгийн хямд үнээр авдаг болно.

UB home чинь ямар учиртай шийдэл вэ?

ubhome.mn бол үл хөдлөх хөрөнгийн чөлөөт платформ. Монголдоо бас анхдагч. Үүнийг АНУ, Европын  хамгийн шилдэг үл хөдлөх худалдааны сайтаас харж бүх шилдэг функцийг оруулсан. Сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа болохоор маш хурдан ажилладаг. Газрын байршил лист хувилбараар зэрэг харж болдог. Үл хөдлөх худалдах, худалдан авах, түрээслэх, зөвхөн хоногоор ч түрээслэх боломж бий. Зөвхөн үл хөдлөхөд зориулсан нарийвчилсан асуултууд энд бий. Шал нь ямар вэ, домофонтой юу гээд л. Их нарийн филтерддэг. Сургууль автобусны буудал хэдэн метрийн зайд байгааг харчихна. Орчныг нь харж болно. Жирийн сайт дээр бол ингэж нарийн фильтердэж харах боломжгүй, энэ бол онцлог давуу тал нь.

UB traffic..?

– Хүмүүс цаг зав, мөнгөө хэмнэж машинаа дундаа хэрэглэдэг, бас түгжрэлийг бууруулах зорилготой. Яаж гэхээр нэг байрнаас ижил чиглэлд ажилдаа явдаг хүмүүс нэг машинаараа яваад орой нь бас  хамт ирнэ. Нэг хотхоноос нэг сургууль цэцэрлэгрүү явах ээж аавууд бие биенээ олоод долоо хоногоор ээлжлээд хүүхдүүдээ зөөнө. Нийлээд такси барьж болно. Мөн хөдөө орон нутагт явахдаа жишээ нь гурван суудал сул байвал нэг хүнийг 5000 аар аваад явж болно. Одоогоор шинэчлэл хийгээд түр зогсоосон байгаа. Ер нь програм хангамж гэдэг чинь байнгын шинэчлэл хийгдэж байдаг. Технологийн хөгжлийг дагаад өөрчлөгдөөд байна гэсэн үг.

-Бартерийн систем шийдэл бас танайх, тийм ээ?

-UB trade. Одоо хийж дуусч байгаа. Байгууллагууд бэлэн мөнгөөр бус бартераар хоорондоо хамтарч ажиллахад бие биенээ амархан олох платформ. Ашиглахад маш  хялбар, гар утасны апптай. Манай бүх бүтээгдэхүүн гар утасны апп, вэб сайттайгаа зэрэг гардаг.

-Суурин хандалт  буурч бүгд л гар утаснаасаа хандах болсон байх?

-80 хувь нь гар утаснаасаа ханддаг. Орой бол энэ хандалт бараг 100 хувь болдог. Ер нь цаашдаа төлөвлөсөн ажлууд их байна. Залууст зориулсан, зочид буудалд зориулсан гээд тусдаа олон бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа. Автомашины зах зээл дээр мөн бүтээгдэхүүн гаргана. Ямар ч байсан хүмүүсийн өдөр тутам хэрэглэх боломжтой байгаа бүтээгдэхүүнээ эхлээд гаргаж байна.

-Ийм ухаалаг цаг мөнгө хэмнэсэн бүтээгдэхүүнүүд хийгээд байдаг. Танайх хэрхэн санхүүждэг вэ?

-Зар сурталчилгаа байна, худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүнээсээ шимтгэл авна.  2011 оноос хойш захиалгын ажил хийдэг байсан.  Бид зах зээлд тодорхой хэмжээний нэр хүнд орон зайг бий болгож чадсан учир одоо өндөр үнийн дүнгээр цөөн захиалгат ажил авч бусад үед өөрсдийн бүтээгдэхүүн дээрээ ажиллаж байна. Захиалга ихтэй үед 40 хүнтэй болж байсан. Одоо бол арвуулаа.

-Цаашдын зорилго…?

-Ер нь бид IT-гийн шийдлээ гаргаад платформуудаа үүсгэж хэрэглэгчдээ нэг цэгт татаж чадлаа. Хөрөнгө оруулалт нэмээд илүү олон хэрэглэгчтэй болж эндээсээ олох мөнгөний хэмжээг өсгөхөд зөвхөн софтоор явахгүй бусад олон факторууд нөлөөтэй. Хөрөнгө оруулагчаа бол олсон. Одоо програм хангамжаа дуусаад гол бизнес хөгжлийн ажилдаа орно. Одоо бол хөгжүүлэлтийн үе дээр явж байна. Цаашид мэдээж манайх шиг хөгжиж буй улсуудад шийдлүүдээ зарах төлөвлөгөөтэй.

IT салбарт хөрөнгө оруулахад нэлээд бодох байх. Салбарын онцлог нь ийм шүү дээ?

-Тийм учраас бид эхлээд өөрсдөө босгож байна. Дэд бүтцээ, хэрэглэгчийн тоогоо өөрсдөө бий болгоно.  Одоо хөрөнгө оруулалт ороод ирэхээр орон нутагт худалдааны салбараа нээнэ. Иймэрхүү физик шинж чанартай зүйлүүд дээр яалт ч үгүй хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бид цөөхүүлээ болохоор аль болох хүний оролцоо бага шийдлийг боловсруулдаг. Тэгэхээр ямар ч алдаагүй автомажсан бэлэн хэрэглэгчийн тоотой шийдэл дээр хөрөнгө оруулалт маркетинг хийгээд явахад цаашаа өөрөө бие даагаад өсчхөөр хэмжээнд нь хүргэж байна. Анх эхэлж байсныг бодвол ойлгодог, хэрэглэдэг болсон. IT салбарыг одоо хөрөнгө оруулагч нар сонирхож анзаарч эхэлж байна.  Янз бүрийн санаа гаргаад үүнийг ажил болгож өгөөч гэж их ханддаг болж байгаа. Сая миний сонссоноор Хөрөнгийн бирж дээр дөрвөн IT компани мөнгө босгож байгаа гэсэн. Бидний хувьд хөрөнгө оруулагчаа олсон, тохиролцоогоо хийсэн. Нөгөө талаас бид нар Монголд мэдээллийн технологи болон шинжлэх ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай компани болно гэсэн зорилготой. Оюуны бүтээлд суурилсан, шийдлүүд нь нийгэмд хамгийн их нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүнүүд гаргана.

 IT салбарыг одоо хөрөнгө оруулагч нар сонирхож анзаарч эхэлж байна.  Янз бүрийн санаа гаргаад үүнийг ажил болгож өгөөч гэж их ханддаг болж байгаа. Сая миний сонссоноор Хөрөнгийн бирж дээр дөрвөн IT компани мөнгө босгож байгаа гэсэн.

-Өрсөлдөгч олон байна уу?

-Хүн амтайгаа харьцуулахад цөөн. Бүртгэл мэдээллийн төв дээр бүртгүүлсэн нь бол олон байж магадгүй. Гэхдээ бид нар салбар дотроо бие биенээ сайн мэднэ. Шинэ технологи дээр суурилсан чадвартай компани гэвэл арав хүрэхгүй дээ. Яг программ хангамж дээр бол цөөн шүү. Манай компани бол давхардаж байгаа, нэгэнт гарсан шийдэлрүү орох сонирхолгүй. Жишээ нь санхүүгийн програм дээр ажилладаг нэлээн хэдэн компани байгаа.

-Танайх юугаараа тэргүүлж байна вэ?

– Жишээ нь сая MMCG-ийн судалгаагаар манай UB Shop дотоодын онлайн худалдааны сайтуудаас тэргүүн байранд орсон байна лээ. Гэхдээ судалгаанаас харахад Facebook-т онлайн худалдааны 60 хувь нь явж байна. Тэр 60 хувийг дотоодын сайтуудруу авчрах хэрэгтэй. Facebook-ийн сул тал нь зарын шинж чанартай. Онлайн худалдааны сайт бол таны тавьсан шаардлага, шинж чанаруудын дагуу филтердээд гаргаад ирнэ. Тэгээд хүргээд өгнө. Гэх мэт ялгаатай. Олон зар байгаа учраас хэрэглэгчид Facebook руу явж байна.

-Танай UB info хандалтаараа хэдэд явж байна

Бид шинэчлэгдэх хэрэгтэй л дээ. Хүн уншдаггүй мэдээг бичих шаардлагагүй.

– Гар утасны апп бол татагдсан тоогоор бусад мэдээний аппуудаас 1т явж байгаа. Харин ubinfo.mn   веб сайт Монголын хамгийн их хандалттай сайтуудын 8-р байранд байгаа. Ер нь бол манай сайтууд сайн анализ хийж байх ёстой. Ямар мэдээг их уншиж байна, хэн уншиж байна гэх мэт. Бид шинэчлэгдэх хэрэгтэй л дээ. Хүн уншдаггүй мэдээг бичих шаардлагагүй. Бид залуучуудын хөтөлдөг блогийг онцолж оруулдаг. Мөн нэг мэдээний доор өөр сайтын бичсэн холбоотой мэдээллүүдийг цуглуулж тухайн асуудлаар харах өнцөгийг томруулдаг, олон эх сурвалжаас хүн анализ хийж зөв мэдлэгтэй болох давуу талтай.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ

Ж.Одонцэцэг: Байгаль дэлхийгээсээ эрчмээ авч, биеэ эмчилдэг эртний монгол ухаан өнөөг хүртэл бидний дотор оршсоор байгаа

“Гүн төгс наран” ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн бол

2021-09-19

“Цонхон дээрээ хуулга наалгаад алергигаа мартлаа гэсэн хүмүүс олон байдаг”

"Johnson Window Films", "Nextfil", "3M" зэрэг салбартаа тэргүүлэгч брэндүүдийн хальсыг Монголдоо нэв

2021-09-16

Ж.Одонцэцэг: Бид өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй

Анагаагч Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн ярилцл

2021-09-15

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...