Н.Чулуунбаатар: ЭКО амартизаторыг бүх төрлийн автомашинд тохируулан үйлдвэрлэнэ…

2017-03-22 Ярилцлага 0

“TMTC“ компани Монголын автомашины зах зээл дэх гол тоглогчдын нэг. Эднийх 2015 оноос эхлэн монгол инженерийн ур ухаан, мэдлэг чадвараар бүтээсэн “Эко” амартизаторыг Тайвань улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. Түүнчлэн тус компаний “Авто март” машины сэлбэг худалдаа, оношилгоо, засвар үйлчилгээ, амартизаторын төв 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. “Авто март” худалдааны найман салбар, үйлчилгээний хоёр төвтэй. Тус компанийн захирал Н.Чулуунбаатартай ярилцлаа.

-“Автомарт” чанартай сэлбэг, баталгаатай үйлчилгээгээрээ олонд танигдсан газар. Энэ удаад монгол орны нөхцөлд тохируулан та бүхний өөрсдөө зохион бүтээсэн “ЭКО” амартизаторын талаар ярилцъя?

– Манайх арваад жил Япон автомашины агергат, амартизаторын цогц үйлчилгээг явуулахдаа Монголын нөхцөлд тохирсон амартизатор шаардлагатай байгааг олж харсан. Гадаадын хөгжилтэй улс орнуудаас оруулж ирж байгаа амартизаторууд ямар ч нэртэй брэнд байсан Монголын цаг агаарын эрс тэс байдалд нийцэхгүй нь харагдсан. Тэгээд манай монгол инженерүүд судалгаа шинжилгээ хийж ажилласны үндсэн дээр яг өөрийн орны нөхцөлд тохирсон Эко амартизаторыг бий болгосон. Оюуны өмчийн газраас эрхээ аваад Тайваны улсын тэргүүлэх үйлдвэрт захиалан үйлдвэрлүүлж байна.

-Манай орны халуун, хүйтэн нөхцөл амартизаторт хамаардаг гэв үү?

-Ерөөсөө л тийм шүү дээ. Амартизаторт хамгийн халгаатай хүчин зүйл нь бол Монголын хүйтний улирал юм. Амартизаторын тос бол хамгийн чухал зүйл. Гадаадаас оруулж ирж байгаа амартизаторууд өндөр чанартай байсан ч доторх тос нь -20 градуст хөлдчихдөг, цаад тухайн орныхоо нөхцөлд тохирсон байдаг. Эко амартизаторын хамгийн гол онцлог нь бол тос нь -45, + 45 градуст хэвийн ажиллана.

-Энэ тосыг хаанаас хэрхэн сонгов?

-Энэ тосны өртөг маш өндөр бөгөөд онцлог нь байгальд ээлтэй Германы брэнд байгаа. сальникийг нь Японы NOK брэндийнх. Ер нь бол цогцоороо маш шилдэг. Бид удаан судалсаны үндсэн дээр шилдэг бүхнийг Эко брэнддээ шингээсэн болохоор өртөг өндөртэй бүтсэн. Гэхдээ бид чанарыг нь мэдрүүлж, таниулахын тулд уян хатан, манай худалдан авах чадварт дүйцсэн үнээр зарж байгаа. Мэдээж хэрэг суурилуулалт үнэгүй.

-Хэрэглэгчдийн сэтгэгдэл хэр байна?

– Манайхан ам сайтай байгаа. Манай орны идэр есийн тэсгим хүйтэнд тэсвэртэй, үүнийг хөлдөхгүй даваад гарах чанар нь л Эко амартизаторын гол үзүүлэлт юм. Одоо захиалж үйлдвэрлүүлж авч ирэхэд хугацаа нэлээн шаардагдаж байна. Цаашид бид энэ хугацааг арай богино байх талаар анхаарна. Дээрээс нь монголын нөхцөлд явж буй бүх төрлийн автомашинд тохирох төрлүүдийг үйлдвэрлэнэ.

-Манайхан дунд нийтлэг ойлголт байдаг. Хятад амартизатор хямд үнэтэй, зургаан сар тавиад солиод байсан нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдэг шүү дээ?

– Хятадын бараа бол эхлээд үнээрээ хүнийг татдаг ч хэрэглэгч дахин авдаггүй. Бид нар чанараараа л хэрэглэгчээ татна. Монголд амартизатор муудаж эвдэрч байгаа гол шалтгаан бол өвлийн хүйтэн. Үүнийг давах чадвартай байгаа нь чанар юм.

-Танайх ямар бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Автын хоёр инженертэй, худалдагч нараа их дээд сургууль төгссөн хүүхдүүдийг р өөрсдөө автын чиглэлээр сургаж авч мэргэшүүлдэг. Авто худалдаа бол бүх бараа бүтээгдэхүүн нь кодтой задаргаатай байдаг учраас өргөн хэрэглээний барааны худалдагчтай адилгүй. Хоёр инженер маань оношлогоо хийгээд засварчид үйлчилгээ үзүүлнэ. Манайх 45 ажилтантай.

-Өдөрт хэдэн үйлчлүүлэгч хүлээн авах чадалтай вэ?

-Авто үйлчилгээ бол улирлын чанартай. Хавар болоод дулаа орохоор манайхан машинаа унаж эхэлж эд ангиа сольж эхэлдэг. Өвөлдөө бол бараг ачаалалгүй. Зундаа бол өдөрт нэг салбар дээр 20-30 машин авна. Манайхны дунд өвөл амартизатороо солиулж хэрэггүй гэсэн хандлага бий болчихсон. Тэгээд хавар болоход тульк, шарнер, өндгөн тулгуур гээд явах бүх эд ангидаа нөлөөлдөг. Бүтэн сервир үйлчилгээ хийхээс өөр аргагүй болчихдог. Тэгэхээр амартизаторыг бол хэзээ муудна тэр цагт нь солих хэрэгтэй.

-Танайх одоо Эко брэндийнхээ нэр төрийг олшруулж байна. Тодруулбал..?

-Ямар ч бараа бүтээгдхүүний чанар нэр төрөл цаг хугацааны явцдаа сайжирч бас олширдог. Ер нь бол манайхан ямар ч автомашиныг даацаас нь хэтрүүлж эдэлдэг. Тэр ч утгаараа бид нар Экогоо гаргаснаас хойш ажиглаад судлаад пүрш, сальникийг нь өөрсдөө бүтээх хэрэгтэйг мэдэрсэн.

-Япон тэрэгтэй хүн бүр Эког хэрэглэх боломжтой юу?

-Бүгд гэхэд бас хэцүү. Энэ брэнд асар өндөр өртгөөр бүтэж байгаа. Дээрээс нь Тайваний улсын үйлдвэр нэг үйлдвэрлэхдээ зөвхөн нэг талаасаа /R, L/ маш өндөр тоо шаарддаг. Тэгэхээр марк бүрт зориулж үйлдвэрлэх аргагүй. Одоо бид нар Монголд өргөн хэрэглэгдэж байгаа Приус, RX, Harrier, Rav4 байна. Бид нар засвар дээр үйлчлүүлж байгаа машинууд дээр судалгаа хийж мэдээллийн бааз үүсгээд эндээсээ үндэслэж захиалгаа өгдөг. Яваандаа өөрсдөө алдагдалтай байсан ч аль болох олон марк хамруулах болно.

-Эко харьцангуй хямд үнээр зарагдаж байна. Цаашид үнийн хувьд өөрчлөлт орох болов уу?

-Эко амартизатор маань 2015 оноос эхэлж зарагдсан. Хэрэглэгчид нэгдүгээрт чанарт, хоёрдугаарт үнэ, гуравдугаарт суурилуулах үйлчилгээнд сэтгэгдэл өндөр байдаг. Үнийн хувьд хүрээгээ тэлэх, хүмүүст таниулахын тулд хямд зарж байна. Экод сайн чанартай бүхнийг шингээж өгсөн болохоор өртөг өндөр бүтдэг . Гэхдээ ашиггүй бизнес гэж байдаггүй л дээ. Цаашид бид үнэ нэмнэ гэхээсээ илүү ОХУ-ын зах зээлд гаргах бодолтой байна. Олон хэрэглэгчтэй болж зах зээл тэлснээр бараа бүтээгдэхүүн ч чанаржина. Үнэ ч тогтвортой байна.

-Цаашдын зорилго, үйлчилгээний онцлог юу вэ?

-Эко брэндээ Оросын зах зээл рүү гаргана. Хэрэглэгчиддээ тавьдаг зорилт бол түргэн шуурхай найдвартай үйлчлэх. Авто угаалга дээр анзаарагддаг. Өрсөлдөөнт зах зээлд цаг бол чухал үзүүлэлт. Манайх нэг машин дээр 2-3 хүн оруулдаг. Жолооч нар их дуртай байдаг. Би ноднин нэг газар бараг хоносон, танайх ямар хурдан юм бэ? Би соличихлоо гэхэд бараг итгэсэнгүй ээ гэдэг.

-Ихэнх нь байнгын үйлчлүүлэгч нар байдаг уу?

-Бид нар диспетчер дээрээ мэдээллийн дата үүсгээд эргэж холбогддог. 60 хувь нь байнгын үйлчлүүлэгчид байна.

-Жолооч нартаа хандаад юуг хэлэх вэ?

-Үнийн хямдыг харах нь эргээд эрсдэл бий болгодог. Нэр адресгүй чанар муутай тохирохгүй сэлбэг авч эд хөрөнгөндөө битгий хайнга хандаач ээ гэж хэлмээр байна. Нэр хүндтэй, найдвартай баталгаатай компаниар үйлчлүүлэх хэрэгтэй. Лангуун дээрх болсон болоогүй янз бүрийн авч чанаргүй сэлбэгүүд энэ бизнесийг “алаад“ байгаа байхгүй юу. Буух эзэнгүй, хариуцлага хүлээх чадваргүй.

-Сэлбэг хэрэгслийн үнэ харьцангуй өөр өөр байна. Нэг түвшинд барих боломжгүй байх л даа?

-Үнийг барих, хянах боломжгүй. Нэг төрлийн бүтээгдэхүүн дээр үнийг нэг түвшинд барих боломж бий. Жишээ нь, бензин байна. Гэтэл автомашины сэлбэг маш олон төрөл. Хэт, Таванбогд оруулж ирж байгаа сэлбэгийг Эрээний сэлбэгний үнэтэй харьцуулахад хэцүү. Тэгэхээр хэрэглэгчид мэдээлэлтэй мэдлэгтэй байж зөв сонголт хийх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

“Бидний өнөөдрийн нийгэмд адгуус амьтнаас ялгарах зүйлс улам цөөрсөөр байна”

"Гүн төгс нар" ТББ -ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн болло

2021-05-28

Ж.ШИЖИР: Одоогоор манай системийг 100 хувь ашиглаж байгаа нэг ч сургууль алга байна

IT салбарт тасралтгүй түүчээлж амжилтаараа ялгарч байгаа “ТОМ АМЖИЛТ” ХХК-ийн ерөнхий захиралтай Амж

2021-05-07

“ODOSURY платформ сургалтын сан асар их, хамгийн хямд, ашиглахад ч хялбар”

Цар тахалтай байгаа онцгой нөхцөлд сургалтын систем онлайн хэлбэрт эрчимтэй шилжиж байна. Үүнтэй хол

2021-05-07

Санал асуулга

Та вакцин хийлгэсэн үү? Үгүй бол яагаад?

Үр дүн

Loading ... Loading ...
Одоо суръя - Онлайн сургалт Цонжин Кибер Боардинг Сургууль